монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Бичиг баримтын нууцлал, хуурмаглалыг илрүүлэх сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Admin 2018/10/19 Мэдээ, мэдээлэл

Бээжин хотод суугаа ХБНГУ-ын ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох Дирк Малзах, Михиал Гиллич нар нь “Бичиг баримтын нууцлалын үзүүлэлт” сэдвээр 2018 оны 10 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулж, өнөөдөр төгсөгчдөд сертификат гардууллаа.

DSC_0091 (Large).JPG

Сургалтад төв болон боомт, орон нутаг дахь газрын 20 орчим албан хаагч хамрагдаж, бичиг баримтын нууцлал, хуурмаглалыг илрүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэв.

DSC_0031 (Large).JPG

Сургалтын хүрээнд баримт бичгийн цаас, усан хээ, хэвлэх техник, аюулгүй байдлын UV-идэвхит элемент, хувьсамтгай өнгө, поликарбонат карт, дүрс солигддог лазер зураг, лазер болон зүүн цоолбор, машинаар уншигддаг мөрүүд, ерөнхий болон орчин үеийн баримт бичиг хуурамчаар үйлдэх аргууд, түүнийг таньж тогтоох зэрэг сэдвээр багц сургалтууд орсон юм. Түүнчлэн баримт бичиг болон хүнийг таньж тогтоох практик дадлага хийж, олон улсын туршлагаас хуваалцсан байна.

DSC_0035 (Large).JPG

Төгсөгчдөд сертификат гардуулах үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д. Түвшинтөр бичиг баримтын нууцлал, хуурмаглалыг шалгах, таних чиглэлээр мэргэшсэн албан хаагчид бэлтгэхийн ач холбогдлыг онцлоод, сургалтыг үр дүнтэйгээр зохион байгуулсан Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, төгсөгчдөд баяр хүргэсэн юм.

DSC_0079 (Large).JPG