монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Бичиг баримтын нууцлалын үзүүлэлт” сэдэвт сургалт эхэллээ

Admin 2018/10/15 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн ХБНГУ-аас Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох ноён Дирк Малзах, Михиал Гиллич нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

DSC_0199 (Large).JPG

Монгол Улс нь ХБНГУ-тай олон жилийн найрсаг, хамтын ажиллагаатай бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар нь тус улсын Холбооны Цагдаагийн Алба болон хил, хяналтын байгууллагатай харилцан туршлага солилцон, хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Бээжин хотод суугаа ЭСЯ-ны Бичиг баримтын зөвлөх бөгөөд Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид болох Дирк Малзах, Михиал Гиллич нар нь “Бичиг баримтын нууцлалын үзүүлэлт” сэдвээр 2018 оны 10 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулж байгаа бөгөөд тус төлөөлөгчдийг өнөөдөр ийнхүү хүлээн авч уулзаж байна.

DSC_0236 (Large).JPG

Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн бичиг баримтын хуурмаглал нь дэлхий нийтийн асуудал болж байгаа өнөө үед ГИХГ-ын хилийн боомт, орон нутгийн бүсүүдэд ажилладаг албан хаагчдад сургалт зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд цаашид бичиг баримтын нууцлалын асуудлаар мэргэшсэн “сургагч багш” сонгон бэлтгэх боломж бүрдэж байгааг онцолж байлаа.

DSC_0245 (Large).JPG

Мөн энэ үеэр Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгчид бичиг баримтын хуурмаглалыг илрүүлэх үйл ажиллагаанд хэрэгцээтэй компьютер, өндөр хүчин чадалтай микроскоп зэрэг тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн юм.

DSC_0200 (Large).JPG