монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ 1 ДҮГЭЭР НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Admin 2018/08/03 Мэдээ, мэдээлэл

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд шинээр томилогдсон 1 дүгээр Нарийн бичгийн дарга ноён О.П. Менаг тус газрын Тамгын газрын дарга М.Төрбат, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар хүлээн авч уулзлаа. 1 дүгээр Нарийн бичгийн дарга тус албан үүрэгт томилогдоод удаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй анхны уулзалтаа Гадаадын иргэн, харьяатын газарт хийлээ.

DSC_0005.jpg

Тус уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний ижил чиг үүргийн байгууллагатай хамтарч ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах болон БНЭУ-д тус байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамруулах талаар харилцан санал солилцсон.

DSC_0020.jpg

DSC_0064.jpg