монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Admin 2019/01/08 Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол Улсад шинээр томилогдсон суурин төлөөлөгч хатагтай Жу Хэн Раныг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өчигдөр (2019. 01. 07) хүлээн авч уулзлаа.

49635197_512994875858184_235821007657500672_n.jpg

Уулзалтаар БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Гадаадын иргэн, харьяатын газарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбогдуулан байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

49342281_617107125410357_6422088413855350784_n.jpg

Уулзалтад Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын орлогч дарга Ү Дун Уан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.