монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Дорноговь аймаг дахь газрын даргыг томилов

Admin 2018/10/22 Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын даргын албан тушаалд томилогдох удирдах албан хаагчын сонгон шалгаруулалтыг явуулсан билээ. Засгийн газрын “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.5-д заасны дагуу Дорноговь аймаг дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Пүрэвсүрэнгийн Тулга 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад оролцон сорилын шалгалтад оролцож, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ярилцлагын шалгалт өгч тус тус тэнцэж, байгууллагын дэргэдэх Салбар зөвлөлийн 10 дугаар тогтоол, байгууллагын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн Б/294 дугаар тушаалаар томиллоо.