монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Admin 2019/03/22 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг албан хаагчдад хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

53858729_301454734106020_7102019158862200832_n.jpg

Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаар сургалт зохион байгуулж, албан хаагчдад ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн эмчийн үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн танета аппаратаар албан хаагчдын биеийн жин, индексийг тодорхойлж, арьс арчилгааны оношилгоо хийж, витамин амин дэмээр хангав.

54518258_630426510727784_4713296148557725696_n.jpg

Ийнхүү албан хаагчдын дунд эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгуулснаар албан хаагчдын эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл дээшилж, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

54434646_384096068847434_1940758913469120512_n.jpg

54433150_2396469893915040_5564508939493572608_n.jpg

54521543_398026544347400_3363199790677491712_n.jpg