монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэлээ

Admin 2018/12/26 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, газар, хэлтсийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо. Хурлыг Тамгын газрын дарга Д. Давааням удирдаж, 2018 онд байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг видео хэлбэрээр танилцуулсан юм.

48422063_354374212027210_360869985502887936_n.png

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж хэлсэн үгэндээ “ 2018 он манай хамт олны хувьд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, амжилтаа улам бататгасан жил байлаа. 2019 онд хууль, эрх зүйн орчноо улам сайжруулах, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, мөн бүтээн байгуулалтын чиглэлээр нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөөд байна. ” хэмээн тодотгов.

Энэ үеэр ажил үйлсээрээ 2018 онд бусдыгаа хошуучлан идэвхи санаачилгатай ажилласан шилдэг газруудыг тодруулсан бөгөөд Зүүн бүс дэх газар байгууллагын “Тэргүүний газар”-аар, Санхүүгийн хэлтсийн хамт олон “Шилдэг спортын хамт олон”-оор тус тус өргөмжлөгдлөө.

49023990_1149893828526406_4375464848666918912_n.png

49149537_1924114294293188_5574005292573655040_n.png

Мөн байгууллагын хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар

  • Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяр,

49344273_284112255637698_2682034251162976256_n (2).png

  • Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээний инженер С.Пүрэвчулуун,

49286297_286134495434959_2985410808009195520_n.png

  • Зүүн бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэтуяа,

49204702_214024486168113_1101833981017456640_n.png

  • Дорноговь аймаг дахь газрын сантехникч М.Лутбаяр нар тус тус тодорсон юм.

49517029_273789643287685_5258252267772968960_n.png

ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр

  • Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Болормаа,
  • Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Б.Нарангэрэл, Д. Болормаа,
  • Буянт-Ухаа дахь газрын ахлах нягтлан бодогч Ц. Энхтуяа,
  • Хойд бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч С. Мөнх-Эрдэнэ нарыг шагнав.

48897658_1161373814021400_1891502484761870336_n.jpg

Байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр

  • Харьяатын газрын дарга Батбаярын Хатантуул,

49136570_2068061900151296_7411124098274689024_n.png

  • Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Сүхбаатарын Сүхбат, Пүрвээгийн Болормаа,

49560062_270051123674472_8498352437411708928_n.png

  • Хангалт, үйлчилгээний газрын сантехникч Хүрэлбаатарын Батсайхан,

49211124_355247738626221_8396077811416170496_n.png

  • Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Сүрэнхорлоогийн Цэдэнсодном,

49756089_334018607203462_5887770993056808960_n.png

  • Зүүн бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Сүхбаатарын Баясгалан,

49745747_2485333571483278_2785565962546446336_n.png

  • Өмнөд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Цогбадрахын Түвшинтүшиг нар шагнагдлаа.

48422462_2026887154071047_4291799753324232704_n.jpg

Мөн тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж Буянт-Ухаа дахь газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн З. Өлзийбаярыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичиж, дурсгалын гэрчилгээ хадгалууллаа. Үүнээс гадна Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр 11 албан хаагчийг, байгууллагын мөнгөн шагналаар 24 албан хаагчийг тус тус шагнаж урамшуулсан юм.

48382625_1133747563473072_1474584838198525952_n.jpg

Түүнчлэн парк шинэчлэлийн ажлын хүрээнд Баруун бүс дэх газарт туулах чадвар сайтай автомашины түлхүүрийг энэ өдөр гардуулан өглөө. Ийнхүү өнгөрч буй оныхоо ажлаа дүгнэн хэлэлцсэн, ирэх жилийн зорилтоо тодорхойлсон тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.