монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Admin 2019/01/28 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар жил бүр, сар шинийн баярын босгон дээр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, дэд дарга Д. Түвшинтөр тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, зоог барин, гарын бэлэг гардууллаа.

50777238_313845292586524_7101095397296177152_n.jpg

Гадаадын иргэн, харьяатын байгууллагаас гавьяаны амралтад гарсан 20 орчим ахмад байдаг бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд 10 ахмад хүрэлцэн ирсэн юм. Ахмадуудад байгууллагын удирдлагууд өнгөрсөн онд хийсэн ажлуудаа тайлагнахын сацуу хууль эрх зүй, техник технологийн шинэчлэлээ тайлагнан, цаашид хийгдэх томоохон ажлуудаа танилцуулав.

50666091_1497695023696538_1084376201679601664_n.jpg

51116799_1265301613594895_2581751892992327680_n.jpg

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “ Энэ байгууллагын өнгө төрх, үр шимийг бүрдүүлэхэд өөрийн залуу нас, ажлын мэдлэг чадвар, хөдөлмөр, хүчээ зориулан, үндэс суурийг тавьж, түүхийг бичилцсэн ахмадуудтайгаа сар шинийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна. Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд та бүхний ажил хөдөлмөрийн болон амьдралын арвин туршлага үлгэр дууриал болж байдгийг онцлон хэлмээр байна. Та бүхэн минь залуу, хойч үедээ үнэтэй санал, зөвлөгөөгөө хайрлаж, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе” гэв.

51085784_600608130391377_6396701119866732544_n.jpg

Ийнхүү залуу нас, хөдөлмөр хүчээ хууль, хил хяналтын байгууллагад зориулсан ахмадууд ажиллаж байсан үеийнхээ дурсамж, дурьдатгалаас хуваалцан нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.