монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Admin 2018/05/09 ТАЙЛАН, ТООН МЭДЭЭ

2018 оны 04 дүгээр сарын 30                                                                                                                                  Улаанбаатар хот

 

Тус газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гадаадын болон өөрийн орны иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч 2018 оны 03 дугаар сарын 26-наас 04 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

НЭГ. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

1.1 Виз, зөвшөөрлийн чиглэлээр /хүснэгт 1/

Гадаадын иргэн, харьяатын газар нь тайлангийн хугацаанд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх гадаадын иргэдэд холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн 4188 визийн зөвшөөрөл /гадаадын 3410 иргэний визийн зөвшөөрлийг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт цахим шуудан, факсаар илгээн, хилийн боомтод виз олгох гадаадын 778 иргэний визийн зөвшөөрлийг хилийн боомт, орон нутаг дахь газруудад/, 2020 виз олгож, гадаадын болон өөрийн орны иргэдээс хувийн журмаар гадаадын иргэдийг урих хүсэлтийг хянан гадаадын 19 иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон.

Түүнчлэн холбогдох төрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1979 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, гадаадын 982 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 335 иргэний бүртгэлд хасалт хийсэн бөгөөд статус нь өөрчлөгдсөн гадаадын 21 иргэний визийн ангилал сольсон.

Монгол Улсад түр ирэгчээр ирсэн гадаадын 3396 иргэнийг бүртгэж, нутаг буцсан, статус өөрчлөгдсөн түр ирэгч гадаадын 2366 иргэний бүртгэлд хасалт хийж давхардсан тоогоор 37 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гадаадын 42 иргэнд хасалт хийсэн болон виз, бүртгэлийн талаарх тодорхойлолт олгосон.

Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирсэн, мөн визгүй зорчдог түр ирэгч гадаадын иргэдээс тус улсад байх хугацааг сунгуулах хүсэлтийг хянан гадаадын 314 иргэний байх хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан.

Тайлангийн хугацаанд “Монгол Улсад оршин суух үнэмлэх” 2272 ширхгийг шинээр хэвлэн, 826 ширхэг үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгаж, 47 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийж, Монгол Улсад цагаач, гэр бүлийн шалтгаанаар оршин сууж буй гадаадын 8 иргэнд хувийн хэрэг шинээр нээн, гадаадын 130 иргэний хувийн хэрэгт баяжилт хийн, нийт гадаадын 233 иргэний мэдээллийг цахим архивт орууллаа. Түүнчлэн гадаадын 9 иргэнд регистрийн дугаар олгон, үйлчилгээний зааланд нийт 800 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, онлайн хэлбэрээр нийт 42 иргэнтэй тухай бүр цахимаар харилцан хариуг өгсөн.

2018 оны 04 дүгээр сарын тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 8.4 хувиар, визийн зөвшөөрөл олголт 39.3 хувиар, хувийн урилга олголт 35.7 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 62.3 хувиар өссөн, оршин суух зөвшөөрөл сунгалт 46.6 хувиар, оршин суух зөвшөөрлийн хасалт 26.5 хувиар тус тус буурсан байна.

1.2 Харьяатын чиглэлээр /хүснэгт 2/

Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын 1, Оросын Холбооны Улсын 1, нийт 2 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар зарлигаар Монгол Улсын харьяат болсны дагуу холбогдох ажиллагааг хийлээ.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4 иргэний хүсэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-04/732, харьяалалгүй 1 хүний хүсэлтэд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1-04/679 дугаар албан бичгээр холбогдох санал авахаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт, Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Оросын Холбооны Улсын 1 иргэний хүсэлтэд  холбогдох байгууллагуудаас санал авч, дүгнэлт үйлдэн Ерөнхий сайдад танилцуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2-04/905 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 6 иргэний хүсэлтийг хянан холбогдох байгууллагуудаас санал авч, дүгнэлт үйлдэн Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1-04/887 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн барихаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Турк Улсын 5 иргэний хүсэлт нь баримт бичгийн бүрдэл хангаагүй тул 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04/648 дугаартай албан бичгээр буцаан хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар 39 иргэн Монгол Улсын харьяатаас гарсны дагуу холбогдох ажиллагааг хийсэн. Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Солонгос Улсын 6, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 4, Бүгд Найрамдах Австри Улсын харьяат болох хүсэлт гаргасан 4, нийт 14 иргэний хүсэлтийг хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүллээ.

Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Австри Улсын 5, Бүгд Найрамдах Солонгос Улсын 4, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 4, Оросын Холбооны Улсын 1, Нидерландын Вант Улсын 3, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын онцгой захиргааны бүс /Хонконг/-ын харьяат болох хүсэлт гаргасан  1, нийт 18 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт үйлдэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-04/781 дугаар албан бичгээр, Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяат болох хүсэлт гаргасан 17 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт үйлдэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1-04/866 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Солонгос Улсын 6, Бүгд Найрамдах Австри Улсын 3, Оросын Холбооны Улсын 1, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 2, Бүгд Найрамдах Сингапур Улсын харьяат болох хүсэлт гаргасан 2, нийт 14 иргэний хүсэлтэд санал авч дүгнэлт үйлдэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1-04/819 дугаар албан бичгээр, Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяат болох хүсэлт гаргасан 77 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт үйлдэн Ерөнхий сайдад танилцуулснаар 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1-04/755 дугаар албан бичгээр тус тус Ерөнхийлөгчид өргөн барихаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлэв.

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 2 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүллээ.

Мөн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Солонгос Улсын 1 иргэний хүсэлт, баримт бичгийг хянан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1-04/720 дугаар албан бичгээр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газруудаас холбогдох санал авахаар хүргүүлсэн ба иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан холбогдох баримт бичгийн бүрдэл дутуу 3 иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг буцаан хүргүүлсэн.

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 6 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах  хүсэлтийг  хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай 3 байгууллагын хүсэлтийг хүлээн авсан.

Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн 19, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үрчлэгдсэн 3, нийт 22 хүүхдийн тайланг хүлээн авч мэдээллийн санд бүртгэлээ.

1.3 Хяналт шалгалтын чиглэлээр /хүснэгт 3/

Тайлангийн хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн 6 улсын 63 гадаадын иргэнийг тус улсаас албадан гаргасан ба Дорноговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасан үндэслэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1 иргэнийг Монгол Улсаас гарах эрхийг түр түдгэлзүүлсэн байна.

Монгол Улсаас гарах эрхийг түр түдгэлзүүлэх шийдвэр хүчинтэй бөгөөд цуцлах санал ирүүлээгүй гадаадын 104 иргэний мэдээлэлд шүүлт хийн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон холбогдох шүүхийн байгууллагуудад хилийн хоригийг цуцлах эсэх талаар саналаа даруй ирүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Ийнхүү холбогдох байгууллагаас ирүүлсэн саналын дагуу өнөөдрийн байдлаар 10 улсын 35 гадаадын иргэний хилээр гарахыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг байгууллагын даргын 9 удаагийн тушаалаар цуцалж, хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн болно.

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Монгол Улсад орохыг хориглосон, Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн 1673 гадаадын иргэний мэдээллийг байгууллагын мэдээллийн сантай тулгалт хийн байгууллагын удирдлагад илтгэх хуудсаар танилцуулж, тоо мэдээлэл зөрөөгүй талаар хариуг хүргүүлсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл, Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэдийн мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02-08/626, 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-08/761,  04 дүгээр сарын 23-ны өдрийн 01-08/896 дугаарын албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Албадан гаргагдсан гадаадын иргэдийн мэдээлэл:

Улс Зүйлчлэл   Нийт
37.1.2 37.1.7 37.1.11 37.1.12
1 АБНСУ 1 - - - 1
2 БНАСАУ - 31 - - 31
3 БНСловениУ - - - 1 1
4 БНХАУ - 28 - - 28
5 ОХУ - - - 1 1
6 ХБННигериУ - - 1 - 1
Нийт 1 59 1 2 63

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар захирамжаар Шведийн Вант Улсын 1 иргэн, 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар захирамжаар БНСловениУ-ын 1 иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байранд саатуулсан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үндэслэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 иргэнд гарах сануулга, “Снек Монгол констракшн” ХХК, “Багануур пауэр” ХХК, “Дөл түшиг” ХХК-д гадаадын иргэнийг зохих ангиллын визээр урьж, ажиллуулж байхыг анхааруулсан хяналтын улсын байцаагчийн албан шаардлага тус тус өгсөн.

Монгол Улсад орох визгүй болон ирсэн зорилгодоо нийцсэн зохих ангиллын визгүй нийт гадаадын 72 иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолд заасны дагуу тус тус орох чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан ба гарах-орох визгүй, виз авах байгууллагын албан хүсэлтгүй, оршин суух зөвшөөрөлд хасалт хийлгэх албан бичиггүй зэрэг үндэслэлээр гадаадын 5 иргэнийг гарах чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан.

Тайлангийн хугацаанд 5 удаагийн төлөвлөгөөт, 19 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага, 869 гадаадын иргэнийг хамруулснаас 112 гадаадын иргэн, 47 аж ахуйн  нэгж, байгууллага /98 иргэн/, 1 уригч иргэн /1 иргэн/-д Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулж, 38,320,000 /гучин найман сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

Зөрчил шийдвэрлэсэн байдал:

 

ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 1 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1 дүгээр улирлын хэрэгжилтийг гарган 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1-01/696 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад, Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1 дүгээр улирлын биелэлтийг 1-01/695 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд танилцуулах мэдээг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/694, байгууллагын 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайланг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1-01/693 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад тус тус хүргүүлж ажиллалаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэгт тус байгууллагаас дэд дарга оролцох тухай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн1-01/857, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тайлбарлах хэлмэрч, хөтөч бэлтгэх сургалтад зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн оролцох тухай 2018 оны 04 дүгээр 25-ны өдрийн 1-01/916 дугаартай албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд  тус тус хүргүүлэв.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгууллагын даргатай нэгжийн дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 1 дүгээр улирлын байдлаар гаргаж 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор дотоод сүлжээгээр Тамгын газарт ирүүлэх тухай мэдээллийг хүргүүлсний дагуу нийт 17 нэгжийн даргын үр дүнгийн гэрээний явцыг хүлээн авч, байгууллагын даргад танилцуулан буцаан хүргүүлсэн.

Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг нэгжийн дарга нарт 04 дүгээр сарын 16-ны өдөр дотоод сүлжээгээр хүргүүлснээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 1 дүгээр улирлын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тайлант хугацаанд нийт 86 тушаал /үндсэн үйл ажиллагаатай холбоотой 43, хүний нөөцтэй холбоотой 43/, 2 албан даалгавар баталсан ба тушаал албан даалгаврыг цахим хэлбэрээр бүртгэлжүүлэн, нэгдсэн сан бүрдүүлж, 14 тушаалд хяналтын карт нээн, захирамжлалын албан бичгүүдэд үүрэг өгөгдсөн албан тушаалтнаар биелэлтийг хангуулан, хяналт тавьж ажиллалаа.

Байгууллагын хэмжээнд нийт 93 өргөдөл ирснийг хүлээн авч, бүртгэлжүүлэн харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 90 өргөдөл шийдвэрлэгдэж, 3 өргөдөл хуульд заасан хугацааны хүрээнд шийдвэрлэлтийн шатандаа байна. Хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй ба өргөдөл, гомдлын мэдээг 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажиллалаа.

Тайлант хугацаанд “Даргын дэргэдэх зөвлөл” 2 удаа, “Мэргэжлийн зөвлөл” 1 удаа тус тус хуралдлаа.

2.1 Хууль, эрх зүйн чиглэлээр

Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгад Бүгд Найрамдах Солонгос Улсын орохыг хориглох хугацааг нэмж тусган Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн А.Эрдэнэбулганд цахимаар erdenebulgan@mojha.gov.mn хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналгүй талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1-06/822 дугаар албан бичгээр хариу хүргүүлэв.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын төсөлд өгөх саналыг 2018 оны  04 дүгээр сарын 25-ны өдрийн 1-01/925 дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямбад хүргүүлсэн.

Мөн 1 иргэний нэхэмжлэлтэй тус байгууллагад холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг гарган Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ба байгууллагад холбогдуулан гаргасан иргэний хэргийн нэхэмжлэлийн дагуу  2 иргэний  нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд тус тус оролцсон.

Байгууллагын дотогш чиглэсэн журмууд болон байгууллагын даргын баталсан албан даалгаврыг тус тус эмхтгэн 2018 оны  “Мэдээлэл II” сэтгүүлийг  350 хэвлүүлэн нийт албан хаагчдад, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор тус байгууллагаас байгуулсан ажлын хэсэгт хэрэглэгдэх “Хууль тогтоомжийн тухай хууль аргачлал, гарын авлага”  /ном/-ыг  бэлтгэн  “Сэлэнгэ пресс” ХХК-тай хамтран 10 хувь хэвлүүлж байгууллагын удирдлага болон ажлын хэсгийн гишүүдэд тус тус хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газраас “Яам, агентлаг, төсөвт байгууллага, төрийн өмчит аж ахуй нэгжид ажиллах  удирдамж”-ийн хүрээнд зохион байгуулж буй  шалгалтад  2018 оны 04 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллав.

Тайлангийн хугацаанд тус байгууллагад дэвшин томилогдохоор нэр дэвшсэн 3, шинээр томилогдохоор нэр дэвшсэн 3,  шилжин томилогдохоор нэр дэвшсэн 9  нийт 15 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлэв.

Мөн шинээр томилогдсон 10 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хүлээн авч, баталгаажуулсан бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүсэн тухай мэдэгдэл, тайлбарыг 12 албан тушаалтнаас хүлээн авч бүртгэсэн байна.

2.2 Гадаад харилцааны чиглэлээр

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хооронд “Хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл”-ийг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Үмит Яалчынтай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордонд үзэглэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Байгууллагын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Минг тэргүүтэй албаны хүмүүсийг байгууллагадаа хүлээн авч уулзан, Пусан хот болон Улаанбаатар хот хооронд харилцан зорчих иргэдийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр уулзалт, тус байгууллагын Тамгын газрын дарга М.Төрбат, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн  ахлах мэргэжилтэн Г.Ганбат нар Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны төлөөлөгч Фабертай Гадаад харилцааны яамны 9 дүгээр танхимд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийх уулзалтыг зохион байгуулав.

2.3 Олон нийттэй харилцах чиглэлээр

Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд тайлант хугацаанд 12 үйл явдлын мэдээ мэдээлэл, ярилцлагыг бэлтгэн тухай бүр байгууллагын цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээгээр түгээлээ. Түүнчлэн “Кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах чадварт суралцъя” мэдээг “zindaa.mn”, “mnb.mn”, “montsame.mn” цахим хуудсанд,  “Монгол-Туркийн шилжилт хөдөлгөөний байгууллагууд хамтран ажиллана” мэдээг “ikon.mn”, “zaluu.com”, “gogo.mn”, “ontslokh.mn”, “mnb.mn”, “montsme.mn”, “ulsturch.mn”, “medee.mn”, “zindaa.mn”, “news.mn”, “amjilt.com” цахим хуудсанд, ““Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа” мэдээг “news.mn”, “mnb.mn”, “ulsturch.mn” зэрэг цахим хуудсанд, “Манай улсад 20 гаруй орны 93 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна” мэдээг “ikon.mn”, “gogo.mn”, “zindaa.mn”, “news.mn”, “ontslokh.mn”, “montsame.mn” цахим хуудсанд тус тус нийтлүүлж олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчиллаа. Дээрх мэдээ мэдээлэл, үйл явдалтай холбогдох зураг, видео бичлэгийг тухай бүр цахимаар болон цаасан хэлбэрээр архивлах ажил хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байгууллагын албан хаагчдын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” нэгдсэн цахим хурлын бичлэгийг хийн, “DVD”-нд буулган орон нутаг дахь газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

2.4 Архив, албан хэрэг хөтлөлт, сан хөмрөгийн ажлын талаар

Байгууллагын даргын 2017 оны А/37 дугаар тушаалын дагуу цаасан суурьтай баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд цахимжуулах 2013 оны түр хадгалах 850 хадгаламжийн нэгжээс 263 хадгаламжийн нэгж бүхий 65750 хуудас баримтыг скайнерт оруулж, эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийсэн.

Мөн 15 албан хаагчид 81 хадгаламжийн нэгжийг бүртгэлээр түр олгож, 10 албан хаагчид 44 хуудас баримт, 2 иргэнд 10 хуудас баримтыг тус тус хуулбарлан, хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж ажилласан байна.

Байгууллагын архивын баримтыг тоолох ажлын хэсгийг  2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн А/150 дугаар тушаалаар батлуулж тооллого явуулах бэлтгэл ажлыг ханган, 2015 оны бүртгэлд ороогүй хадгаламжийн нэгжийг нөхөн бүртгэсэн ба 2016 оны 210 баримтыг бүртгэлжүүлж, стандартын дагуу байршууллаа.

Тайлант хугацаанд байгууллагад ирсэн 334 албан бичиг, 1 факсыг удирдлагад танилцуулан бүртгэж, хариутай 188 албан бичгийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж, 379 явуулах баримт бичгийг албан хаагчдаас хүлээн авч, бүрдлийг шалган илгээсэн ба ирсэн болон явсан албан бичгийг скайнердаж, албан хэрэг хөтлөлтийн програмд оруулсан. Нийт ирсэн хариутай албан бичгээс 28 нь шийдвэрлэх шатандаа явж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн албан бичиг байхгүй байна.

2.5 Хүний нөөц, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний талаар

Тайлант хугацаанд төрийн захиргааны албан тушаалд томилох тухай 4, төрийн үйлчилгээний албан тушаалд томилох тухай 2, түр томилох тухай 1, шилжүүлэн томилох тухай 7, дэвшүүлэн томилох тухай 4, төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөх тухай 3, төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлөх тухай 1, нийт 22 иргэн болон албан хаагчийн асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хувийн шалтгаанаар чөлөө хүссэн 1, хүүхэд асрах чөлөө хүссэн 1, суралцах чөлөө хүссэн 6, нийт 8 албан хаагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн байгууллагын даргын тушаалаар чөлөө олголоо. Мөн 1 албан хаагчид мөнгөн тусламж олгож, 5 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

“Е-офисс” программд албан хаагч нарын мэдээлэл оруулах болон хувийн хэргийн мэдээлэл хуучирсантай холбогдуулан нийт албан хаагчдаар төрийн албан хаагчийн анкет шинэчлэн гаргуулсан ба төвийн албан хаагчдаас 19-50 насны цэргийн үүрэгтний судалгаа, орон сууцны судалгаа, хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдын судалгаа, албан хаагчдын хүнд өвчтэй хүүхдүүдийн судалгаа, хамаарал бүхий албан хаагчдын судалгаа тус тус гаргаж ажилласан.

2018 оны 03 дугаар сарын 28-нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөний дагуу “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаарх сургалтыг Буянт-Ухаа дахь газартай хамтран зохион байгуулан байгууллагын төв болон Буянт-Ухаа дахь газрын нийт 64 албан хаагчдыг хамруулав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас  2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сар хүртэл Бээжин хотноо зохион байгуулах “Олон улсын хууль сахиулах албан хаагчдын сургалт”-д Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэнг хамруулахаар болсон.

            Мөн Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Л.Галбаатарын “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүй” сэдвээр байгууллагын төвийн 55 албан хаагчдад 1 цагийн сургалт, “Төрийн албаны тухай хуулийн танилцуулга” сэдвээр  байгууллагын төвийн 53, цахим хэлбэрээр орон нутаг дахь газрын 93 албан хаагчдад 45 минутын сургалтыг тус тус зохион байгуулж, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” нэгдсэн цахим хуралд 250 гаруй албан хаагчдад хамрагдлаа.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс хоорондын хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дорнод аймгийн Баянхошуу боомт дээр Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсэх тухай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1-06/854 дугаар албан бичгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт тус тус хүргүүлсэн.

Хаврын улирал болж буйтай холбогдуулан албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж , дархлааг сэргээх витамин амин дэм эмчилгээг нийт 125 албан хаагчдад буюу төвийн нийт бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан хийлээ.

Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх сорилыг захиалгаар авч , сорил  шинжилгээнд байгууллагийн 18-39 насны төвийн 74, Буянт-Ухаа дахь газрын 20, нийт 94 албан хаагчийг байгууллага болон Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр шинжилгээнд бүрэн хамруулсан.

Нийт 58  албан хаагчдад өдөр тутмын үзлэг оношилгоо, эмийн ба эмийн бус эмчилгээ хийсэн. Тухайлбал: давхардсан тоогоор эмийн эмчилгээнд 10, массаж эмчилгээнд 37, бариа засалд 12, физик эмчилгээнд 8, бумба эмчилгээнд 6, гар засалд 10, гуаш эмчилгээнд 10 албан хаагч тус тус хамрагдсан байна.

2.6 Мэдээллийн технологийн чиглэлээр

Тус байгууллагын Завхан, Баянхонгор аймаг дахь төлөөллийг нэгдсэн сүлжээнд холбон 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллагаанд оруулсан. Түүнчлэн байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа програм хангамжуудын серверүүдийг дахин зохион байгуулах ажлын хүрээнд 03 дугаар сарын 29-ний өдөр нийт ашиглагдаж байгаа програмуудын судалгааг гаргаж удирдлагад танилцуулан 04 сарын 01-18-ны өдрүүдэд серверийг ажилд бэлтгэн нийт 14 програм хангамжуудаас 11 програм хангамжийг дотоод сүлжээнд шинэчлэн байршууллаа.

2.7 Дүн шинжилгээ, аюулгүй байдал, аудит, мэдээллийн чиглэлээр

Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгууллагын 2018 оны 03 дугаар сарын статистик мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2-10/700 дугаар албан бичгээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байгууллагын үндсэн үйл ажиллагааны 2018 оны 03 дугаар сарын мэдээ, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын 2018 оны I улирлын мэдээг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-10/734 дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Байгууллагын 2018 оны 03 дугаар сарын үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг удирдлагад 04 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулж чиглэл авч ажиллалаа.

Төсвийн төвлөрүүлэн захирагчийн үр дүнгийн гэрээний 2018 оны I улирлын биелэлтийг Тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, гэрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр удирдлагад танилцуулсан бөгөөд биелэлтийг мөн өдрийн 1-10/697 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэв.

Байгууллагын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө”-ний I улирлын биелэлтийг төв болон орон нутаг дахь газруудаас 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч нэгтгэн удирдлагад танилцуулсан. Төлөвлөгөөний биелэлтийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1-10/665 дугаар албан бичгээр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн.

Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн салаан захирагч С.Мөнхсайханыг урьж “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэх, дадлага, сургалт явуулах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, аюулгүй газарт шилжин байрлах талаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулсан бөгөөд 03 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагт Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчид гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг зохион байгуулж ажилласан.

Мөн Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг олж тогтоох, арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтыг сайжруулахад чиглэсэн сургалтын хөтөлбөрийг дэмжиж, хүүхдийг үрчлүүлэх, хяналт тавьдаг талаар сургалтын хөтөлбөрт дасгал ажилд нэмж оруулах саналыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2-10/868 дугаар албан бичгээр хүргүүлэв.

Байгууллагын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1-10/06 дугаар удирдамжийн дагуу 2018 оны I улирлын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хуулийн хугацаанд мэдээ, тайланг үнэн зөв, иж бүрэн байршуулж хэвшүүлэх талаар нийцлийн аудитын шалгалтыг хийж гүйцэтгэн, шалгалтын дүнг илтгэх хуудсаар удирдлагад 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, зөвлөмжийг нэгжийн дарга нарт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1-10/922 дугаар албан бичгээр хүргүүлж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тайланг батлагдсан маягтын дагуу гарган 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар undraa@mojha.gov.mn  хаягаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст тус тус хүргүүлж ажилласан болно. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт тоон үзүүлэлтээр өссөн дүнгээр 95.8 хувьтай байна.

Тайлант хугацаанд 1800-1882 утсанд холбогдсон 909 иргэн, үйлчлүүлэгчдэд виз, визийн зөвшөөрөл, 318 иргэн, үйлчлүүлэгчдэд оршин суух зөвшөөрөл, 824 иргэн, үйлчлүүлэгчдэд холбогдох бусад асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

2.8 Санхүү, хөрөнгө оруулалт, хангамжийн ажлын талаар

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын багцад Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны төсөв 6,4 тэрбум төгрөг батлагдсанаас 04 дүгээр сарын байдлаар өссөн дүнгээр нийт 2,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож холбогдох хууль, журмын дагуу анхан шатны баримтыг үндэслэн зарцууллаа.

Үүнээс улсын төсвөөс 2018 оны 04 дүгээр сард цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардалд 1,146,6 сая төгрөгийн санхүүжилт тавигдсанаас 1,014,5 сая төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн зардалд 147,7 сая төгрөгийн санхүүжилт тавигдсанаас 111,1 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Монгол Улсын визийн хураамжтай холбоотой тооцоог Гадаад харилцааны яамтай, хүү торгууль, тэмдэгтийн хураамжийг Хан-уул дүүргийн Татварын хэлтэстэй сар бүр тооцоо нийлэн ажиллаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 172 дугаар тогтоолын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны байдлаар өссөн дүнгээр 700,2 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн орлого, 187,2 сая төгрөгийн хүү торгуулийн орлого, 43,2 сая төгрөгийн визийн хуудасны орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг “info.shilendans.gov.mn”, “immigration.gov.mn” цахим хуудасны ил тод хэсэгт иж бүрэн байдлаар хуулийн хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор байршуулсан.

Байгууллагын даргын 2018 оны А/48 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хороо 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд албаны дүрэмт хувцасны нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж 04 дүгээр сарын 04-ний өдөр тендерт шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хэрэгжилтэд өдөр тутам хяналт тавин ажиллаж байна.

2.9 Боомт, орон нутгийн чиглэлээр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд болон Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн үйл ажиллагаатай танилцаж байгаатай холбогдуулан тус боомт дахь үйл ажиллагааг Ерөнхий сайдад танилцуулж, мэдээлэл өгөх зорилгоор байгууллагын даргын хамт Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Өмнөговь аймагт томилолтоор ажилласан бөгөөд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой”, “Таван толгой” ХХК-иудын үйл ажиллагаа болон Гашуунсухайт боомтын албан хаагч нарын ажиллаж, амьдрах нөхцөлтэй танилцсан.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР