монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2018 ОНЫ 05 ДУГААР САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Admin 2018/06/12 ТАЙЛАН, ТООН МЭДЭЭ

2018 оны 05 дугаар сарын 29 Улаанбаатар хот

Тус газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гадаадын болон өөрийн орны иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

НЭГ. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР 1.1 Виз, зөвшөөрлийн чиглэлээр Гадаадын иргэн, харьяатын газар нь тайлангийн хугацаанд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх гадаадын иргэдэд холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн 3687 визийн зөвшөөрөл /гадаадын 3089 иргэний визийн зөвшөөрлийг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт цахим шуудан, факсаар илгээн, хилийн боомтод виз олгох гадаадын 598 иргэний визийн зөвшөөрлийг хилийн боомт, орон нутаг дахь газруудад/, 2095 виз олгож, гадаадын болон өөрийн орны иргэдээс хувийн журмаар гадаадын иргэдийг урих хүсэлтийг хянан гадаадын 34 иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон. Түүнчлэн холбогдох төрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2715 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, гадаадын 1260 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 647 иргэний бүртгэлд хасалт хийсэн бөгөөд статус нь өөрчлөгдсөн гадаадын 10 иргэний визийн ангилал сольсон. Монгол Улсад түр ирэгчээр ирсэн гадаадын 2836 иргэнийг бүртгэж, нутаг буцсан, статус өөрчлөгдсөн түр ирэгч гадаадын 3373 иргэний бүртгэлд хасалт хийж давхардсан тоогоор 43 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гадаадын 48 иргэнд хасалт хийсэн болон виз, бүртгэлийн талаарх тодорхойлолт олгосон. Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирсэн, мөн визгүй зорчдог түр ирэгч гадаадын иргэдээс тус улсад байх хугацааг сунгуулах хүсэлтийг хянан гадаадын 395 иргэний байх хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан. Тайлангийн хугацаанд “Монгол Улсад оршин суух үнэмлэх” 2964 ширхгийг шинээр хэвлэн, 1209 ширхэг үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгаж, 26 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийж, Монгол Улсад цагаач, гэр бүлийн шалтгаанаар оршин сууж буй гадаадын 124 иргэний хувийн хэрэгт баяжилт хийн, нийт гадаадын 183 иргэний мэдээллийг цахим архивд орууллаа. Түүнчлэн үйлчилгээний зааланд нийт 850 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, онлайн хэлбэрээр нийт 26 иргэнтэй тухай бүр цахимаар харилцан хариуг өгсөн. 2018 оны 05 дугаар сарын тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 16.9 хувиар өсөж, визийн зөвшөөрөл олголт 22.3 хувиар, хувийн урилга олголт 38.2 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 4.3 хувиар өссөн, оршин суух зөвшөөрөл сунгалт 5.0 хувиар, оршин суух зөвшөөрлийн хасалт 4.7 хувиар тус тус буурсан байна. 1.2 Харьяатын чиглэлээр Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 иргэн, харьяалалгүй 4 хүний хүсэлт, баримт бичгийг хүлээн авсан. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 иргэний хүсэлтэд холбогдох санал авахаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01-04/1109, харьяалалгүй 2 хүний хүсэлтэд холбогдох санал авахаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01-04/1073 дугаартай албан бичгийг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт, Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1 иргэний хүсэлтийг хянан холбогдох байгууллагуудаас санал авч, дүгнэлт боловсруулан Ерөнхий сайдад танилцуулахаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01-04/1024 дугаартай албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Оросын Холбооны Улсын 1 иргэний хүсэлтийг хянан холбогдох байгууллагуудаас санал авч, дүгнэлт гарган Ерөнхий сайдад танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2-04/1133 дугаартай албан бичгээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан 4 иргэний хүсэлтийг Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1046, 04/1047, 04/1048, 05 дугаар сарын 11-ний өдрийн 04/1079 дугаар албан бичгээр тус тус буцаан хүргүүлсэн. Мөн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 иргэнтэй Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2016 оны А/65 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журам”-ын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 26-нд ярилцлага хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар зарлигаар 93 иргэн Монгол Улсын харьяатаас гарсны дагуу холбогдох ажиллагаа хийсэн. Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Казахстан Улсын 21, Бүгд Найрамдах Солонгос Улсын 2, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 8, Америкийн Нэгдсэн Улсын 1, Бүгд Найрамдах Австри Улсын 1, Норвегийн Вант Улсын харьяат болох хүсэлт 1, нийт 34 иргэний хүсэлтийг хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүллээ. Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Казакстан Улсын харьяат болох хүсэлт гаргасан 17 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2-04/1136, Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Солонгос Улсын 4, Бүгд Найрамдах Австри Улсын 5, Оросын Холбооны Улсын 1, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 4, Нидерландын Вант Улсын 3, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын онцгой захиргааны бүс /Хонконг/-ын харьяат болох хүсэлт гаргасан 1, нийт 35 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт боловсруулан Ерөнхий сайдад танилцуулснаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчид өргөн барьсан. Иргэний харьяаллаа сэргээн тогтоох хүсэлт гаргасан 16 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1-04/1058 дугаар албан бичгээр Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, иргэний харьяаллаа сэргээн тогтоох хүсэлт гаргасан 29 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт боловсруулан Ерөнхий сайдад танилцуулснаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2-04/1136 дугаар албан бичгээр Ерөнхийлөгчид өргөн барихаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн. Түүнчлэн хоёрдмол харьяалал үүсгэсэн 116 иргэнийг бүртгэж мэдээллийн санд оруулсан байна.. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Байгууллагын мэргэжлийн зөвлөлийн хурлаар 4 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд 1 салбар төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн. Тайлант хугацаанд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай 6 байгууллагын хүсэлтийг хүлээн авсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үрчлэгдсэн 1 хүүхдийн үрчлэлтийн дараах тайланг хүлээн авч мэдээллийн санд бүртгэсэн ба 2001 оноос хойш гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн 214 хүүхдүүдийн эцэг эх, гэрийн хаягийн судалгааг шинэчилж Гадаад хэргийн яамны Консулын газарт нууцын албан бичгээр хүргүүлсэн.

1.3 Хяналт шалгалт, албадан гаргах ажиллагааны чиглэлээр Тайлангийн хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.10, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн 5 улсын 61 гадаадын иргэнийг байгууллагын даргын 11 удаагийн тушаалаар тус улсаас албадан гаргасан ба мэдээллийг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр байгууллагын даргын 4 удаагийн тушаалаар 4 улсын 4 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 5 удаагийн тушаалаар 4 улсын 13 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл, Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэдийн мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01-08/1031, 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-08/1139 дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн.. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн мэдээлэл: № Улс Зүйлчлэл Нийт 37.1.2 37.1.3 37.1.7 37.1.10 37.1.11 37.1.12 1 БНКазУ – – – – 1 – 1 2 БНКырУ – 1 – – – 1 2 3 БНХАУ 1 – 53 1 – 1 56 4 Филиппин 1 – – – – – 1 5 Япон – – 1 – – – 1 Нийт 2 1 54 1 1 2 61 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үндэслэлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын 2, Нидерландын Вант Улсын 1, нийт гадаадын 8 иргэнд гарах сануулга өгсөн. Байгууллагын даргын УБ-2018/07 дугаар удирдамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хяналтын улсын байцаагчид ажиллалаа. Уг шалгалтад Чингэлтэй дүүрэгт 23 аж ахуйн нэгж, байгууллагын 7 улсын 117 гадаадын иргэн /БНХАУ-14, БНСВУ-5, БНАСАУ-5, БНЭУ-5, БНФилУ-24, БНУзбекистанУ-2, БНТуркУ-46, ХБННУ-8, АНУ-4, Туркменистан-4/, Сүхбаатар дүүрэгт 36 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсанаас 16 аж ахуйн нэгж, байгууллагад 5 улсын 27 гадаадын иргэн /БНХАУ-22, БНСУ-2, БНЭУ-1, БНТуркУ-1, Япон-1/, нийт 59 аж ахуйн нэгж, байгууллагын 144 гадаадын иргэний баримт бичигт шалгалт хийсэн бөгөөд зөрчил илрээгүй болно. Мөн байгууллагын даргын УБ-2018/08 дугаар удирдамжийн дагуу Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт байрлах хуулийн этгээдүүдийн судалгааг гаргаж, хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдэд холбогдох шалгалтыг хяналтын улсын 3 байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 05 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтад авто замын 2, тоосго үйлдвэрлэх 2, ноос угаах 1, уул уурхайн 5, шашны 2, боловсролын 1, нийт 13 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 5 улсын 239 гадаадын иргэн /БНХАУ-231, БНИталиУ-2, БНФУ-1, Танзани-1, БНСУ-4/ хамрагдсанаас баримт бичгийн зөрчил илрээгүй болно. Удирдамжийн дагуу нийслэлд 18, орон нутагт 8, нийт 26 гадаадын иргэн бүхий аж ахуйн нэгжийн хаяг байршил, гэрэл зургийг авч объектын судалгааны санд баяжуулалт хийсэн. Монгол Улсад орох визгүй болон ирсэн зорилгодоо нийцсэн зохих ангиллын визгүй нийт гадаадын 233 иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолд заасны дагуу тус тус орох чиглэлд хил нэвтрүүлээгүй буцаасан ба гарах-орох визгүй, виз авах байгууллагын албан хүсэлтгүй, оршин суух зөвшөөрөлд хасалт хийлгэх албан бичиггүй зэрэг үндэслэлээр гадаадын 4 иргэнийг гарах чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан. Тайлангийн хугацаанд 11 удаагийн төлөвлөгөөт, 16 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, нийт 167 аж ахуйн нэгж, байгууллага, 1216 гадаадын иргэнийг хамруулснаас 126 гадаадын иргэн, 57 аж ахуйн нэгж, байгууллага /203 иргэн/, 3 уригч иргэн /3 иргэн/-д Зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулж, 47,290,000 /дөчин долоон сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. Зөрчил шийдвэрлэсэн байдал:

ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР Хууль зүй, дотоод хэргийн сайдтай Гадаадын иргэн, харьяатын газрын даргын байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний 04 дүгээр сарын хэрэгжилтийг 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд нэгжүүдээс авч нэгтгэн, 05 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Эрдэнэбулганд цахим хаягаар /erdenebulgan@mojha.gov.mn/, байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны тайланг нэгжүүдээс авч нэгтгэн, удирдлагад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулснаар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1-01/971, байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын байдлаарх үйл ажиллагааны тоон мэдээг инфографик хэлбэрээр гарган Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүнд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1-01/970, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын тус байгууллагад холбогдох хэсгийн биелэлтийг нэгтгэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1-01/997, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2018” арга хэмжээг зохион байгуулсан ажлын тайланг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1-01/1032, Хууль зүйн сайдын 2016 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийн холбогдох хэсгийн 2018 оны 1 дүгээр улирлын байдлаарх биелэлтийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1-01/1148 дугаар албан бичгээр тус тус Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд тус тус хүргүүлж ажиллалаа. Байгууллагын даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/161 дүгээр тушаалын дагуу “Гадаадын иргэний эрх зүйн байдал, үнэлэлт, дүгнэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг мэргэжлийн багш, судлаачийг оролцуулан 05 дугаар сарын 17-ны өдөр албан хаагчдын дунд зохион байгуулж, 6 нэгжийн 6 илтгэлийг хэлэлцүүллээ. Бага хурлын үр дүнд албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, байгууллагын үйл ажиллагаанд бодлогын шинжтэй өөрчлөлт хийхэд ашиглах судалгааны материал, шинэлэг санаа, санаачлагагыг албан хаагчид дэвшүүлсэн нь ололттой арга хэмжээ болж чадлаа. Тайлант хугацаанд байгууллагын даргын нийт 71 тушаал /үндсэн үйл ажиллагаатай холбоотой 37, хүний нөөцтэй холбоотой 34/ баталсныг цаасан ба цахим хэлбэрээр бүртгэлжүүлэн, нэгдсэн сан бүрдүүлж, 14 тушаалд хяналтын карт нээн, захирамжлалын албан бичгүүдэд үүрэг өгөгдсөн албан тушаалтнаар биелэлтийг хангуулан, хяналт тавьж ажиллаж байна. Байгууллагад нийт 61 өргөдөл ирснийг хүлээн авч, бүртгэлжүүлэн харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 42 өргөдөл шийдвэрлэгдэж, 19 өргөдөл хуульд заасан хугацааны хүрээнд шийдвэрлэлтийн шатандаа байгаа ба хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна. Мөн тайлант хугацаанд “Даргын дэргэдэх зөвлөл” 1 удаа, “Мэргэжлийн зөвлөл” 1 удаа тус тус хуралдаж, хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулан ажиллалаа.

2.1 Хууль, эрх зүйн чиглэлээр Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”, 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг эцсийн байдлаар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын 22 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр тогтсон. Байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэгт хамаарах эрх зүйн актын цахим санг байгууллагын дотоод сүлжээнд шинэчлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Хуулийн санд байгууллагын даргын “АЛБАН ДААЛГАВАР” цэсийг шинээр нэмэхийн зэрэгцээ мэдээллийн сангийн доторх мэдээллүүдийг шинэчилсэн бөгөөд санд нэвтрэх хурдыг сайжруулсан болно. Авлигатай тэмцэх газрын даргаас 2017 оны А/185 дугаар тушаалаар “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ыг баталсны дагуу тус байгууллага нь “Монгол гайхамшиг” төрийн бус байгууллагатай хамтран дээрхи үнэлгээг хийж байгаа бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд үнэлгээний багийн гишүүдэд байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэгтэй хамаарал бүхий нийт 18 төрлийн судалгааг гарган өгч, төвийн нийт албан хаагчдыг авлигын эрсдэлийг үнэлэх судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллав. Тайлангийн хугацаанд тус байгууллагад дэвшин томилогдохоор нэр дэвшсэн 1, шинээр томилогдохоор нэр дэвшсэн 3, шилжин томилогдохоор нэр дэвшсэн 1, нийт 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлсэн. Мөн шинээр томилогдсон 12, их хэмжээний өөрчлөлтөө мэдүүлсэн 1, нийт 13 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүлээн авч баталгаажуулсан байна.

2.2 Гадаад харилцааны чиглэлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбар хариуцсан захирал ноён Пар Лилжерт Монгол Улсад айлчлах үеэр байгууллагын дарга Д.Мөрөн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Тус уулзалтад Тамгын газрын дарга М.Төрбат, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөр, төсөл хариуцсан ажилтан О.Оюунбилэг болон Зузана Янкихов нар оролцлоо. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консулын газартай идэвхтэй хамтран ажилласнаар Бүгд Найрамдах Солонгос Улсын ижил чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах удирдлагын айлчлалыг зохион байгуулахаар боллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны Олон улсын хамтын ажиллагааны төлөөлөгчтэй цахим хаягаар харилцаж, айлчлалын зохион байгуулалтын талаар санал солилцон тус айлчлалыг 2018 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийхээр харилцан төлөвлөж, төлөөлөгчдийн нэрс, байгууллагын танилцуулга зэрэг холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Солонгос Улсын талд хүргүүлсэн. Түүнчлэн Тайпейн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Тайваний Боловсролын яамны Хятад хэлний 6 сарын тэтгэлэгт сургалтад буюу Тайваний Багшийн их сургуулийн Мандарин хэлний төвд 2018 оны 09 дүгээр сараас хамрагдах тус байгууллагын 2 албан хаагчийг холбогдох материалыг Тайпейн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хүргүүлж ажиллалаа.

2.3 Олон нийттэй харилцах чиглэлээр Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд тайлант хугацаанд 8 үйл явдлын мэдээ мэдээлэл, ярилцлагыг бэлтгэн тухай бүр байгууллагын цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээгээр түгээлээ. Тухайлбал: “Инженерүүдийн мэргэжил аргазүйн цугларалт болж байна” мэдээг “mnb.mn”, “updown.mn”, “ulsturch.mn”, “zaluu.com” цахим хуудсанд, “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох талаар хэлэлцэв” мэдээг “ikon.mn”, “mnb.mn”, “gogo.mn”, “ontslokh.mn”, “zindaa.mn”, “unuudur.mn”, “amjilt.com” зэрэг цахим хуудсанд, “Өглөөний сонин”, “Үндэсний шуудан” сонинд тус тус нийтлүүлж, “Гадаадын иргэний эрх зүйн байдал, үнэлэлт дүгнэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр “UBS” телевиз болон “NTV” телевизүүд мэдээ бэлтгэн олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Мөн 05 дугаар сарын 23-ны өдрийн Монголын олон нийтийн радио телевизийн “Нээлттэй хором” хэлэлцүүлэгт Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх оролцож жуулчин ангиллын визтэй холбоотой мэдээлэл өглөө. Гадаадын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын иргэдийн нийтлэг гаргадаг зөрчлүүдийг нэгтгэж Англи, Хятад, Япон, Солонгос, Орос зэрэг 5 хэл дээр анхааруулах дүрс бичлэг бэлтгэж байгууллагын албан ёсны цахим хуудаснуудаар түгээхээс гадна гадаадын иргэд түлхүү мэдээлэл авдаг нийгмийн сүлжээний сувгуудад мэдээллийг байршуулж ажиллалаа.

2.4 Архив, албан хэрэг хөтлөлт, сан хөмрөгийн ажлын талаар Байгууллагын даргын 2017 оны А/37 дугаар тушаалын дагуу цаасан суурьтай баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд цахимжуулах 2013 оны түр хадгалах 850 хадгаламжийн нэгжээс 199 хадгаламжийн нэгж бүхий 55,720 хуудас баримтыг сканерт оруулж, эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийсэн. Мөн 8 албан хаагчид 20 хадгаламжийн нэгжийг бүртгэлээр түр олгож, 10 албан хаагчид 25 хуудас баримтыг тус тус хуулбарлан, хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж ажилласан байна. Байгууллагын даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн А/150 дугаар тушаалаар байгууллагын архивын баримтад тооллого хийх ажлын хэсэг байгуулан түр хадгалах баримтад хэсэгчилсэн, байнга хадгалах 1750 баримтад иж бүрэн тооллого хийхээр төлөвлөсөн бөгөөд тооллогын ажил 05 дугаар сарын 15-наас 25-ны өдрийн байдлаар байнга хадгалах 1380 хадгаламжид иж бүрэн тооллого явуулан баталгаажууллаа. Түүнчлэн байгууллагын архивд удаан жил хадгалагдсан хадгаламжийн нэгжийн механик болон биологийн гэмтлийг тодорхойлуулах зорилгоор байнга хадгалах хадгаламжийн нэгжээс 87, 112 дугаар хадгаламжийн нэгжийг шинжилгээнд хамруулахаар Үндэсний лавлагаа лабораторид 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/1165 дугаар албан бичгээр хүргүүллээ. Тайлант хугацаанд байгууллагын төвд ирсэн 276 албан бичиг, 1 факсыг бүртгэж, удирдлагад танилцуулан, хариутай 155 албан бичгийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж, 245 явуулах баримт бичгийг албан хаагчдаас хүлээн авч, бүрдлийг шалган илгээсэн ба нийт ирүүлсэн болон явуулсан албан бичгийг сканердаж, албан хэрэг хөтлөлтийн програмд оруулсан. Нийт ирүүлсэн хариутай албан бичгээс 43 албан бичиг шийдвэрлэлтийн шатанд байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн албан бичиг байхгүй байна.

2.5 Хүний нөөц, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний талаар Тайлант хугацаанд төрийн захиргааны албан тушаалд томилох тухай 1, төрийн үйлчилгээний албан тушаалд томилох тухай 3, түр томилох тухай 2, шилжүүлэн томилох тухай 4, дэвшүүлэн томилох тухай 2, төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөх тухай 2, төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлөх тухай 2, нийт 16 иргэн болон албан хаагчийн асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэж, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө хүссэн 2, ар гэрийн шалтгаанаар чөлөө хүссэн 1, суралцах чөлөө олгох 1, нийт 4 албан хаагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн байгууллагын даргын тушаалаар чөлөөг олголоо. Мөн 4 албан хаагчид мөнгөн тусламж, 18 албан хаагчид мөнгөн урамшуулал олгож, 2 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тайлант хугацаанд байгууллагын даргын тушаалаар 23 албан хаагчид тэмдэг түшүүлэн, 3 албан хаагчид эрх олгосон байна. Албан хаагчдын ялгах тэмдэг, энгэрийн тэмдэг солигдсонтой холбогдуулан үнэмлэх, ялгах тэмдгийн судалгааг шинэчлэн гаргаж, шинэ ялгах тэмдгийг бүртгэлээр тараан, хуучин ялгах тэмдгийг хураан авч бүртгэлжүүлж ажиллав. 2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 05 дугаар сарын 04-ний өдрийн мэдээллийн цагаар Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал “Жендерийн тухай үндсэн ойлголтууд”, “Ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдвээр, 05 дугаар сарын 11-ний өдөр “Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Д.Отгонтуяа Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр, 05 дугаар сарын 25-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн референт А.Амармэнд “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” сэдвээр тус тус сургалт зохион байгуулав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохион байгуулагдах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаарх сургалтад тус байгууллагаас хамрагдах албан хаагчийн мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1-01/932 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт хүргүүлж, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Г.Ганбат 2018 оны 05 дугаар сарын 15-наас 29-ний өдрүүдэд тус сургалтад хамрагдаж байна. Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах төвд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Авлигийн эсрэг багц сургалт”-д төрийн захиргааны нийт 22 албан хаагчийг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сантай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэбат, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяр, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн М.Золзаяа нар 05 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтад тус тус хамрагдлаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан харьяа агентлаг, байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тайлбарлах хэлмэрч, хөтөчийн сургалтыг Сэргээн засал, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран 05 дугаар сарын 21-нээс 31-ний өдрүүдэд зохион байгуулж уг сургалтад Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн зөвлөгөө, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Цэвэлмаа хамрагдаж байна. Тайлангийн хугацаанд нийт 50 албан хаагчид өдөр тутмын үзлэг оношилгоо, эмийн ба эмийн бус эмчилгээ хийсэн байна. Тухайлбал: давхардсан тоогоор эмийн эмчилгээнд 25, массаж эмчилгээнд 12, бариа засалд 12, физик эмчилгээнд 10, бумба эмчилгээнд 9, гар засалд 3, гуаш эмчилгээнд 6 албан хаагч тус тус хамрагдсан. “Ази-Фарм” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу дусал шингэн, витамин амин дэмийг хүлээн авч албан хаагчдыг дархлаажуулах арга хэмжээг зохион байгууллаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг спортын арга хэмжээнд оролцох баг тамирчдын биеийн байдалд тогтмол хяналт тавин үзлэг оношилгоо, бариа засал, дархлаажуулалтыг тогтмол хийн ажилласан.

2.6 Мэдээллийн технологийн чиглэлээр Тайлант хугацаанд “evisa.mn” цахим хуудасны “SSL” хамгаалалтыг тохируулж аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Паспортын тайлбарын програм хангамжийг хийх ажлын хүрээнд 05 дугаар сарын 08-наас 23-ны өдрүүдэд “IOM”-ийн гарын авлагыг бэлтгэн оруулж, програмын нэвтрэх хэсгийн хөгжүүлэлтийг хийж дуусгасан. Мөн байгууллагын хэмжээнд өдөр тутамд ашиглагдах програм болон файл хадгалах зориулалт бүхий нөөц серверт зориулсан хэрэглэгчийн ажиллах програмыг хөгжүүлэх ажлын хүрээнд 05 дугаар сарын 01-нээс 18-ны өдрүүдэд програмын хөгжүүлэлтийг хийж эхний хувилбарыг ажиллагаанд оруулсан бөгөөд гүйцэтгэл 80 хувь, эд хөрөнгийн бүртгэлийг хийх зориулалт бүхий дэвшилтэд програм хангамжийг хөгжүүлэх ажлын хүрээнд 05 дугаар сарын 15-ны өдөр мэдээллийн технологийн хэлтсийн даргаар хэрэглэгчийн шаардлагыг батлуулан програм хангамжийн хөгжүүлэлтийг эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 20 хувьтай явагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн дагуу байгууллагын интернет сүлжээний орчинд нийгмийн сүлжээний цахим хуудаснуудыг хязгаарлах зорилгоор 04 дүгээр сарын 30-ны өдрөөс сүлжээний төхөөрөмж дээр “facebook”, “twitter”, “youtube”, “linkedin” цахим хуудасны хандалтыг хязгаарласан.

2.7 Дүн шинжилгээ, аюулгүй байдал, аудит, мэдээллийн чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын статистик мэдээллийг 05 дугаар сарын 03-ны өдрийн 1-10/998, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байгууллагын үндсэн үйл ажиллагааны 2018 оны 04 дүгээр сарын мэдээг 05 дугаар сарын 03-ны өдрийн 1-10/999 дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн. Байгууллагын 2018 оны 04 дүгээр сарын үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг удирдлагад 05 дугаар сарын 03-ны өдөр танилцуулж чиглэл авч ажиллалаа. 2018 оны 04 дүгээр сард Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажилласан ба нийт 84 мэдээлэл байршуулахаас 81 мэдээлэл байршуулж, нийт хэрэгжилт 94.2 хувьтай байна. Мөн Хойд бүс дэх газрын 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийх 1-01/05 дугаар удирдамжийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын даргаар батлуулж, шалгалтыг эхлүүлэн ажиллаж байна. Тайлант хугацаанд 1800-1882 утсанд холбогдсон 2137 иргэн, үйлчлүүлэгчдэд виз, визийн зөвшөөрөл, 939 иргэн, үйлчлүүлэгчдэд оршин суух зөвшөөрөл, 634 иргэн, үйлчлүүлэгчдэд холбогдох бусад асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

2.8 Санхүү, хөрөнгө оруулалт, хангамжийн ажлын талаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын багцад Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны төсөв 6,4 тэрбум төгрөг батлагдсанаас 05 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож холбогдох хууль, журмын дагуу анхан шатны баримтыг үндэслэн зарцууллаа. Үүнээс улсын төсвөөс 2018 оны 05 дугаар сард цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардалд 1,399,3 сая төгрөгийн санхүүжилт тавигдсанаас 1,238,9 сая төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн зардалд 180,3 сая төгрөгийн санхүүжилт тавигдсанаас 137,8 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Монгол Улсын визийн хураамжтай холбоотой тооцоог Гадаад харилцааны яамтай, хүү торгууль, тэмдэгтийн хураамжийг Хан-уул дүүргийн Татварын хэлтэстэй сар бүр тооцоо нийлэн ажиллаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 172 дугаар тогтоолын дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар өссөн дүнгээр 1,024,0 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийн орлого, 209,2 сая төгрөгийн хүү торгуулийн орлого, 59,6 сая төгрөгийн визийн хуудасны орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна. Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг “info.shilendans.gov.mn”, “immigration.gov.mn” цахим хуудасны ил тод хэсэгт иж бүрэн байдлаар хуулийн хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор байршуулсан. Албан хаагчдын ажлын байрыг эрүүл ахуйн стандартын дагуу тохижуулах ажлын хүрээнд 2 дугаар байрны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 15 см зузаантай цементэн тэгшилгээ хийж, мембрам дээвэр, хайрган дэвсгэр, парпедний төмрөөр чанар стандартын дагуу “Түшиг багана” ХХК 39,321,480 төгрөгийн төсөвт өртгөөр, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сантехник дулааны шугам сүлжээнд халаалтын иж бүрэн магистрал шугамын ажлыг “Модерн хас” ХХК-иар 712 м.кв талбайд 11,147,626 төгрөгийн төсөвт өртгөөр засвар үйлчилгээг чанар стандартын дагуу хийлгэж, тус тус ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээн авч ажилласан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/48 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хороо 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд албаны дүрэмт хувцасны нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж “Хос Аз” ХХК өвлийн гутал, хавар намрын гутал тус бүр 50 ширхгийг 12,500,000 төгрөгийн төсөвт өртгөөр бэлтгэн нийлүүлэх 201804/04-3 тоот гэрээний дагуу 100 хувийн чанартай бараа материалыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тоо ширхгийн дагуу ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээн авлаа.

2.9 Боомт, орон нутгийн чиглэлээр Гадаад харилцааны сайдын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан зорчигч, ачаа тээврийн олон улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүссэн хөдөлмөр эрхлэлт, зөвшөөрөл, төлбөр, нийгмийн даатгал, олон улсын ачаа тээвэрлэлтийн зарим асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамнаас тавьсан саналыг судлан үзэж, авах арга хэмжээний төсөл боловсруулах, удирдлагад танилцуулах, айлын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-наас 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын шинжээчдийн түвшний уулзалтын хуралдааны шийдвэртэй танилцаж, Гадаад харилцааны дэд сайдад 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1-11/996 дугаарын албан бичгээр холбогдох саналыг хүргүүлсэн. Мөн Дорноговь аймаг дахь газар байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв байр болон авто замын боомтод, Буянт-Ухаа дахь газар Буянт-Ухаа боомтод үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагуудтай хамтран 05 дугаар сарын 09, 21-ний өдрүүдэд, Баруун бүс дэх газар 05 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн төвд байгууллагын болон боомтын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцуулах ажлыг тус тус зохион байгууллаа. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Хилийн нэгдсэн удирдлага-2” нээлттэй хэлэлцүүлэгт Хойд бүс дэх газрын дарга Б.Мөнхбат оролцов. Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар 04-ний өдрийн 47 дугаар тушаалаар “Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг судлах, уг асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийх багийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг хэлэлцээрийн төслийг судлан тус байгууллагатай холбогдох асуудлаар санал өгч, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан хэлэлцээний багийн 2 дугаар хуралд оролцсон.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР