монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2018 ОНЫ 3 ДУГААР САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Admin 2018/05/09 ТАЙЛАН, ТООН МЭДЭЭ

2018 оны 3 дугаар сарын 28                                                                                                Улаанбаатар хот

Тус газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гадаадын болон өөрийн орны иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч 2018 оны 2 дугаар сарын 26-наас 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

НЭГ. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

1.1.Виз, зөвшөөрлийн чиглэлээр /хавсралт 1/

Гадаадын иргэн, харьяатын газар нь тайлангийн хугацаанд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх гадаадын иргэдэд холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн 2191 визийн зөвшөөрөл, 1187 виз олгож, 1943 гадаадын иргэний визийн зөвшөөрлийг Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт  цахим шуудан, факсаар илгээн, хилийн боомтод виз олгох 248 гадаадын иргэний визийн зөвшөөрлийг хилийн боомт, бүсийн газруудад илгээсэн.

Гадаадын болон өөрийн орны иргэдээс хувийн журмаар гадаадын иргэдийг урих хүсэлтийг хянан 16 гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон байна.

2018 оны 3 дугаар сарын тоон үзүүлэлтийг 2017 оны 3 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл 674, оршин суух зөвшөөрлийн хасалт 185-аар тус тус нэмэгдэж, бусад үзүүлэлт маш бага хэлбэлзэлтэй байна.

Тайлант хугацаанд холбогдох төрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн 597 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийсэн байна. Статус нь өөрчлөгдсөн 23 гадаадын иргэний визийн ангиллыг солих үйлчилгээ үзүүлж, уригч 37 (давхардсан тоогоор) аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу          42 гадаадын иргэний виз, бүртгэлийн талаарх мэдээлэл бүхий тодорхойлолт олгосон.

Монгол Улсад түр ирэгчээр ирсэн 1043 гадаадын иргэнийг бүртгэж, нутаг буцсан, статус өөрчлөгдсөн 733 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийж, Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирсэн, мөн визгүй зорчдог түр ирэгч гадаадын иргэдээс тус улсад байх хугацааг сунгуулах хүсэлтийг хянан 117 гадаадын иргэний байх хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан.

Тайлант хугацаанд цахим хэлбэртэй “Монгол Улсад оршин суух үнэмлэх” 816 ширхэгийг шинээр хэвлэн, 608 ширхэг үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгаж, 15 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийсэн.

Монгол Улсад цагаач болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын  23 иргэнд хувийн хэрэг шинээр нээн, 61 иргэний хувийн хэрэгт баяжилт хийж, 11 иргэнд регистрийн дугаар олгон, нийт 124 иргэний мэдээллийг цахим архивт оруулсан.

Визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлснээс,      6 аж ахуйн нэгж, байгууллагын 7 гадаадын иргэний  визийн зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Үйлчилгээний зааланд нийт 650 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, онлайн хэлбэрээр харилцсан нийт 26 иргэнд цахимаар хариу өгсөн.

88 аж ахуйн нэгж, байгууллагын 205 гадаадын иргэний материалыг санал авах зорилгоор холбогдох хууль, хяналтын байгууллагад хүргүүлснээс 43 аж ахуйн нэгж, байгууллагын 105 иргэний материалыг зөвшөөрч, 11 аж ахуйн нэгж, байгууллагын 17 иргэний материалд татгалзсан хариу ирүүлж, саналын хариу ирээгүй 34 аж ахуйн нэгж, байгууллагын 83 иргэний материал хүлээгдэж байна.

Монгол Улсаас АНУ-ын Вашингтон хотод Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт виз, бүртгэлийн талаар Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн.

1.2.Харьяатын чиглэлээр  /хавсралт 2/

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан харьяалалгүй 1 хүний хүсэлт, баримт бичгийг хүлээн авсан.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан харьяалалгүй 1 хүний хүсэлтэд санал авахаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2-04/615 дугаар албан бичгийг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт, Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан ОХУ-ын 1, АБНСириУ-ын 1 нийт 2 иргэний хүсэлтийг хянан холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулахаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн                 1-04/592 дугаар албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан БНАБалбаУ-ын 1 иргэний хүсэлтийг хянан холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган Ерөнхий сайдад танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-04/534 дугаар албан бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан АБНСириУ-ын 1 иргэнтэй Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2016 оны А/65 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журам”-ын дагуу 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ярилцлага хийсэн.

Мөн Монгол Улсын харьяат болох хүсэлт бус Улс төрийн орогнол хүссэн БНТУ-ын гэр бүлийн 6 иргэн болон 1 иргэн нийт 7 иргэний өргөдөл гаргасан баримт бичгийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-04/536, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/537 дугаар албан бичгээр тус тус буцаан хүргүүллээ.

Монгол Улсын харьяатаас гарч БНСУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 3, ХБНГУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 11, ОХУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 2 нийт 16 иргэний хүсэлтийг хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүлсэн.

Монгол Улсын харьяатаас гарч БНКаз.У-ын харьяат болох хүсэлт гаргасан 21 иргэний хүсэлтэд санал авахаар 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн               1-04/598 дугаар албан бичгийг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүллээ.

Монгол Улсын харьяатаас гарч БНАвстриУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 3, БНСУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 6, ХБНГУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 2, ОХУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 1, БНСингапурУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 2 нийт 14 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1-04/498 дугаар, БНКаз.У-ын харьяат болох хүсэлт гаргасан 16 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган 2018 оны 3 дугаар сарын        12-ны өдрийн 1-04/525 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулахаар, Монгол Улсын харьяатаас гарч БНСУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 11, БНАвстриУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 2, ОХУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 2, ХБНГУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 11, Япон Улсын харьяат болох хүсэлт гаргасан 3, ИБУИНВУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 1, НорвегийнВУ-ын харьяат болох хүсэлт гаргасан 1 нийт 31 хүсэлтийг хянан холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1-04/498 дугаар, БНКаз.У-ын харьяат болох хүсэлт гаргасан 9 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1-04/482 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн.

Монгол Улсын иргэний харьяалалаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 6 хүний хүсэлтийг шинээр хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүлсэн.

Иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй         29 хүний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган 2018 оны     3 дугаар сарын 2-ны өдрийн 01-04/478 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 54 хүний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар 2018 оны         3 дугаар сарын 1-ний өдрийн 1-04/463 дугаар албан бичгээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлсэн.

Хоёрдмол харьяалал үүсгэсэн 6 иргэний мэдээллийг мэдээллийн санд бүртгэж орууллаа.

2003-2017 онд нийт 17 улсад үрчлэгдсэн 173 хүүхдийн хувийн хэргийг шүүж, эцэг эх, гэрийн хаягийн судалгааг гарган мэдээллийн санг шинэчилсэн.

Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах 2 байгууллагын хүсэлтийг хүлээн авсан.

Иргэний харьяалал, хүүхэд үрчлэлт, төрийн бус байгууллагын чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад утсаар 41, биечлэн 5 удаагийн зөвлөгөө өгч,                               3 тодорхойлолт олгон,  Монгол Улсаас БНКазУ-д суугаа Элчин сайдын яаманд цахим шуудангаар болон утсаар 10 иргэний харьяаллын талаарх лавлагааг тус тус өгч ажиллалаа.

1.3.Хяналт шалгалтын чиглэлээр /хавсралт 3/

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн БНХАУ-ын 1 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн байна.

Түдгэлзүүлснийг хүчингүй болгосон:

Улс Зүйлчлэл Нийт
34.2.1 34.2.2 34.2.3
1 БНХАУ 1     1
Нийт 1     1

Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, Монгол Улсад орох визгүй болон ирсэн зорилгодоо нийцсэн зохих ангиллын визгүй нийт 38 иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолд тус тус заасны дагуу орох чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан ба шүүх, прокурорын байгууллагын хүсэлтээр Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын 7 иргэнийг гарах чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан.

Зөрчил шийдвэрлэсэн байдал:

Тайлант хугацаанд  2 удаагийн төлөвлөгөөт, 7 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, нийт 56 аж ахуйн нэгж, байгууллага, 218 гадаадын иргэнийг хамруулсан.

Зөрчлийн тухай хуульд  заасан зөрчил гаргасан 95 гадаадын иргэн, 34 аж ахуйн  нэгж, байгууллага (86 иргэн), 5 уригч иргэн (5 иргэн)-д торгууль ногдуулж, 48 сая 430 мянган (Дөчин найман сая дөрвөн зуун гучин мянган) төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

2018 оны 3 дугаар сарын торгуулийн орлогыг өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй (40 сая төгрөг) харьцуулахад 8 сая 430 мянган төгрөгөөр өссөн байна.

2018 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр захирамжаар ХБННигериУ-ын 1 иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг саатуулах байранд саатуулсан.

Тайлант хугацаанд 4 улсын 31 иргэнийг хориг арга хэмжээгээр албадан гаргасныг хүснэгтээр үзүүлэв.

Улс Зүйлчлэл Нийт
37.1.2 37.1.3 37.1.7 37.1.11 37.1.12
1 АНУ         1 1
2 БНАСАУ 6   3     9
3 БНСУ     2     2
4 БНХАУ 2   16   1 19
Нийт 8 0 21   2 31

 

2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1 аж ахуйн нэгжид гадаадын иргэнийг урьж ажиллуулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч байх тухай УБ03/007-002 дугаарын хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Гарах сануулга байхгүй.

1.4.Албадан гаргах ажиллагааны чиглэлээр

Монгол Улсаас албадан гаргасан болон захиргааны арга хэмжээ авагдсан гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 14 хоног тутам буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 01-08/447, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/535 дугаар албан бичгээр тус тус нийт 2 удаа хүргүүлсэн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан нийт 3 улсын 29 гадаадын иргэнийг байгууллагын даргын                            9 удаагийн тушаалын дагуу буюу Замын-Үүдийн Төмөр замын боомтоор 11, Замын-Үүдын Авто замын боомтоор-14, Буянт-Ухаа боомтоор 2, Зүүн бүс дэх газрын Бичигт боомтоор 2 гадаадын иргэнийг тус тус албадан гаргаж, Монгол Улсад ял эдлэх хугацаа дууссан ОХУ-ын 1 иргэнийг Сүхбаатар боомтоор,     БНХАУ-ын 11 иргэнийг Замын-Үүдийн авто замын боомтоор тус тус албадан гаргах ажиллагааг хуяглан хүргэж гүйцэтгэсэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн     36.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан, ХБННУ-ын 1 гадаадын иргэнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Гадаадын иргэнийг саатуулах тухай” 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр  захирамжаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий харьяа Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг саатуулах байранд саатуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, баривчлах ял эдлүүлэх байранд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт               6 улсын 10 гадаадын иргэн (БНХАУ-ын 4, ОХУ-ын 2, Бангладеш, АНУ, БНСУ, Австралийн тус бүр 1) ял эдэлж байна.

Зөрчил гаргаж Монгол Улсаас албадан гаргагдсан 9 улсын 20 гадаадын иргэний (түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 4, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 7, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн 9)  Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссан тул 3 дугаар сард Монгол Улсад нэвтрэх эрхийг сэргээлээ.

ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Тайлант хугацаанд байгууллагын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны Консул Зи Яатай 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр албан хэргийн уулзалт зохион байгуулсан.

Энэ сард Гадаадын иргэн, харьяатын газарт ашиглагдаж байгаа тэмдэг, дардасны бүртгэл, олголт, шинэчлэлтийн ажлыг зохион байгууллаа.

“Гадаадын иргэн, харьяатын газрын диспетчер, хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах журам”-ыг байгууллагын даргын 2018 оны 2 дугаар сарын     28-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар баталлаа.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тус байгууллагад “Авлигын эрсдлийн үнэлгээ”-г зохион байгуулахад төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх “Ажлын хэсэг”-ийг байгууллагын даргын 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А/92 дугаар тушаалаар байгуулав.

Гадаадын иргэн, харьяатын газрын 2 дугаар сарын үйл ажиллагааны тайланг нэгтгэн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1-01/462 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяад хүргүүлсэн ба  3 дугаар сарын 6-ны өдөр байгууллагын цахим хуудаст байршуулан мэдээлсэн.

Мөн үйл ажиллагааны 2 дугаар сарын инфографик тоон мэдээллийг         2018 оны  3 дугаар сарын 1-ний өдрийн 1-01/461 дүгээр албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүнд хүргүүллээ.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах санал болон “2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай” Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний саналыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/455, 1-01/456 дугаар албан бичгээр тус тус  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярт хүргүүлсэн.

Гадаадын иргэн, харьяатын газрын 3 дугаар сард хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2 дугаар сарын төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн, батлагдсан төлөвлөгөө болон үнэлгээ хийгдсэн төлөвлөгөөний биелэлтийг дотоод сүлжээгээр албан хаагчдад хүргүүллээ.

Тайлант хугацаанд нийт 52 тушаал, албан даалгавар 4 баталсан ба үндсэн үйл ажиллагаатай холбоотой 28, боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой             24 тушаалыг цахим хэлбэрээр бүртгэлжүүлэн, тушаалын нэгдсэн сан бүрдүүлж,   17 тушаалд хяналтын карт нээн, захирамжлалын албан бичгүүдэд үүрэг өгөгдсөн албан тушаалтнаар биелэлтийг хангуулсан.

Гадаадын иргэн, харьяатын газрын төв, орон нутаг дахь газарт нийт               48 өргөдөл ирснийг хүлээн авч, бүртгэлжүүлэн харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 34 өргөдөл шийдвэрлэгдэж, 14 өргөдөл хяналтад байна. Хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй. Ирсэн өргөдөл, гомдлын талаарх мэдээг байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажиллалаа.

Тайлант хугацаанд “Даргын дэргэдэх зөвлөлийн хурал” 1 удаа хуралдаж,  холбогдох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

2.1.Хууль, эрх зүйн чиглэлээр

Засгийн газрын 2010 оны 338, 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д яамдуудаас ирүүлсэн саналд хариу бэлтгэн  2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр, мөн тус журмуудын шинэчилсэн найруулгын төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас давсан зохицуулалт байгаа эсэхэд тайлбар гарган 3 дугаар сарын               12, 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд erdenebulgan@mojha.gov.mn цахим хаягаар тус тус  хүргүүлэв.

Тус байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний актуудыг хуулбарлан материалыг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1-06/521 дүгээр албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргад хүргүүлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах “Ажлын хэсэг”-ийн хуралдаанд Хуулийн ахлах мэргэжилтэн Г.Ганбат 2018 оны 3 дугаар сарын 12, 16-ны өдрүүдэд тус тус оролцож ажиллав.

Нийт 2 иргэн, 1 аж ахуйн нэгжийн тус бүрийн нэхэмжлэлтэй манай байгууллагад холбогдуулан гаргасан иргэний хэрэгт  хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг тус тус гарган Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Мөн 1 иргэний тус байгууллагад холбогдуулан гаргасан иргэний хэргийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гардан  авч, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанд оролцсон.

Тайлант хугацаанд тус байгууллагад дэвшин томилогдохоор нэр дэвшсэн                  3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2018 оны               3 дугаар сарын 12-ны өдрийн 1-06/529 дугаар, шинээр томилогдохоор нэр дэвшсэн 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  мөн 3 дугаар сарын 14-ний өдрийн 1-06-552 дугаар албан бичгээр тус тус Авлигатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлэв.

Тус байгууллагын албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлийг хүлээн авах зорилго бүхий цахим хаяг avliga@immigration.gov.mn-ийг шинээр нээлгэж, авлигаас урьдчилсан сэргийлэх “Санамж”-ийг байгууллагын төвийн 1, 2 дугаар байранд байршуулав.

2.2.Гадаад харилцааны чиглэлээр

Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай байгуулах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад суугаа Туркийн Элчин Сайдын яаманд төслийн саналыг зөвшилцөх тухай 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-03/543 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Хилээр орох гарах асуудал эрхэлсэн албатай 2018-2021 онд “Хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг 2018 оны 06/338 дугаар албан бичгээр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлж, энэ асуудлаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга БНХАУ-ын Элчин сайдын яамны Консултай уулзалт хийж мэдээлэл солилцсон.

2.3.Олон нийттэй харилцах чиглэлээр

Энэ сард Гадаадын иргэн, харьяатын газрын  удирдах ажилтнуудын цугларалт болж байна, Хоёрдугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа, Удирдлага, нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа, Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын удирдамж гардууллаа, Эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ, Терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа, Сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо, “Мэдээллийн цаг” боллоо, Д.Мандах: Хөрөнгө оруулагч гадаадын иргэдийн тоо өсч байна, “Баримт бичгийн хуурмаглалыг илрүүлэх нь” сэдэвт сургалт боллоо, Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал зэрэг 10 гаруй мэдээ, ярилцлагыг бэлтгэж, олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газрын  удирдах ажилтнуудын цугларалт болж байна мэдээ:

  1. https://www.news.mn/c/2?id=272445
  2. http://www.zaluu.com/read/1gfb744aa
  3. http://amjilt.news/15896
  4. http://news.gogo.mn/r/222338
  5. http://zasgiinmedee.mn/read.php?nid=27625
  6. http://montsame.mn/read/81914
  7. http://news.zindaa.mn/2ail
  8. https://www.mnb.mn/i/135453
  9. http://ikon.mn/n/18a0
  10. https://www.infomongol.mn/content/read/156432.htm зэрэг 10   сайт,   өдөр

тутмын “Зууны мэдээ” сонин, “Өглөөний сонин”, “Үндэсний шуудан” сонины 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дугаарт тус тус нийтлэгдэв. Мөн Удирдлага, нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа, Терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа гэсэн мэдээллүүд news.mn, mnb.mn, zindaa.mn, montsame.mn сайтуудад тус тус нийтлэгдээд байна. Дээрх мэдээ мэдээлэл, үйл явдалтай холбогдуулан зураг, видео бичлэгийг архивлах ажил хийгдсэн.

Мөн 2018 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус байгууллагын “Удирдах ажилтны мэргэжил арга зүйн цугларалт”-ын сургалтын хичээлийг нэгтгэн 6 DVD-д буулгаж, 60 ширхэг хувилан, орон нутаг дахь газар, хэлтсүүдэд түгээлээ.

Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож байгаа болон хөрөнгө оруулагч гадаадын иргэдэд зориулсан холбогдох мэдээллийг олон нийтэд түгээх ажлын хүрээнд  Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Д.Мандахтай хийсэн товч ярилцлага хийсэн. Ярилцлага http://medee.mn/main.php?eid=104624http://www.mnb.mn/i/137139, http://www.arslan.mn/social/news/55096.shtml, http://news.zindaa.mn/2b8w, http://ikon.mn/n/18uy, http://news.gogo.mn/r/223209, http://sodonnews.mn/news/12/single/259, https://www.news.mn/?id=273994 зэрэг                      10 орчим сайтад нийтлэгдэж, мөн англи дээрх мэдээлэл Монцамэ агентлаг, news.mn, gogomongolia.mn зэрэг сайт болон Монголын худалдаа аж, үйлдвэрийн тэнхимийн Invest Pro Mongolia сэтгүүлд тус тус нийтлэгдэв.

Авлигаас урьдчилан сэргийлэх болон хөрөнгө оруулагч гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой мэдээллээр 43 секундийн богино хэмжээний видео шторк бэлтгэн олон нийтэд хүргээд байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад хууль тогтоомжийг сурталчилсан 70 секундийн шторкийг англи, монгол хэл дээр бэлтгэн Монцамэ агентлаг, news.mn, gogomongolia.mn сайт болон цахим сүлжээгээр олон нийтэд түгээн ажиллалаа.

Байгууллагын даргын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/76 дугаар  тушаалаар шинэчлэн батлагдсан “Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний стандарт”-ыг гарын авлага хэлбэрээр бэлтгэн, 400 хувь хэвлэж, албан хаагчдад хүргүүлэх, танилцуулах ажлыг зохион байгуулав.

Байгууллагын цахим сайт болон цахим хуудаст тухай бүр баяжилт хийн, мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна. Цахим хуудас өнөөдрийн байдлаар 9006 хандалттай өмнөх сарынхаас 378-аар нэмэгдэж, хандалт өсч байна.

2.4.Архив, албан хэрэг хөтлөлт, сан хөмрөгийн ажлын талаар

Байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/37 дугаар тушаалын дагуу цаасан суурьтай баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд цахимжуулах 2013 оны түр хадгалах 850 хадгаламжийн нэгжээс                 186 хадгаламжийн нэгж бүхий 46500 хуудас баримтыг скайнерт оруулж,                     78 хадгаламжийн нэгж бүхий 19500 хуудас баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийсэн. 16 албан хаагчид нийт 80 баримтаас 55 хуудас материалыг бүртгэлээр олгож, хуулбарлан өгсөн.

Архивч-операторч Т.Баасанжав 2018 оны 3 дугаар сарын 2-ноос 11-ний өдрүүдэд Зүүн бүс дэх газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, байнга хадгалах 19, түр хадгалах 297, 70 жил хадгалах 14 хадгаламжийн нэгжийг бүртгэлжүүлэн нэгдсэн тоо бүртгэлтэй болгох ажлыг зохион байгуулж ажилласан.

Тайлант хугацаанд тус байгууллагад ирсэн 298 албан бичгийг удирдлагад танилцуулж бүртгэн, хариутай 161 албан бичгийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж, 251 явуулах баримт бичгийг албан хаагчдаас хүлээн авч, бүрдлийг шалган илгээсэн ба ирсэн болон явсан албан бичгийг скайнердаж, албан хэрэг хөтлөлтийн програмд оруулсан. Нийт ирсэн хариутай албан бичгээс 46 нь шийдвэрлэх шатандаа явж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн албан бичиг байхгүй байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дуудлага, 1 удаагийн факс хүлээн авч бүртгэлжүүлэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, и-оффис дотоод сүлжээгээр байгууллагын нэгжүүд рүү албан бичиг илгээж, хүлээн авч  байна.   2017 оны явсан бичгийг архивт хүлээлгэхэд бэлдэж, хавтаслан товьёоглох ажил үргэлжилж байна.

Тайлант хугацаанд нийт тушаал 96, А4 хэмжээтэй албан бичиг 52,                    А5 хэмжээтэй албан бичиг 185, цалингийн тодорхойлолт 35, гадаад албан бичиг 2, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн А5 хэмжээтэй албан бичиг 2, албан даалгавар 4-ийг тус тус хэвлэмэл хуудсанд стандартын дагуу хэвлэн гаргасан ба хэвлэмэл хуудас (гадаад албан бичгийн 00000300-00000380 дугаартай 80 ширхэг; А4 хэмжээтэй албан бичгийн  000001250-0000003067 дугаартай 1817 ширхэг; А5 хэмжээтэй албан бичгийн  000000900-000001822 дугаартай 922 ширхэг; тушаалын 000000350-00000520 дугаартай 170 ширхэг)-ыг тус тус тусгай дугаарлагчаар дугаарлан холбогдох албан хаагчдад шаардах хуудас бичүүлэн, бүртгэл хөтлөн олгож байна.

2.5.Хүний нөөц, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний талаар

Тайлант хугацаанд төрийн захиргааны албан тушаалд 3, төрийн үйлчилгээний албан тушаалд 2, сэлгэн 1 албан хаагчийг томилж, төрийн захиргааны албан тушаалаас 4, төрийн үйлчилгээний албанаас 1, гэрээт ажлаас 2 албан хаагч чөлөөлөгдөж, 10 албан хаагчид захиргааны чөлөө олгосон.

Нийт 3 албан хаагчид мөнгөн тусламж олгож, 2 албан хаагчид сахилгын шийтгэл (сануулах 2) ногдуулсан байна.

2018 онд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2018 оны 3 дугаар сарын        12-ны өдөр баталгаажуулж, дотоод сүлжээгээр албан хаагчдад хүргүүлсэн.

2018 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Удирдах ажилтны мэргэжил, арга зүйн цугларалт”-ын үеэр албан хаагчдад “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” гарын авлага 350 ширхэгийг бэлтгэн түгээсэн.

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр бүсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт Төрийн болон албаны нууцын талаар болон байгууллагын “Төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-ын талаар танилцуулж, эмхтгэл, гарын авлага тараалаа.

Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах төвд зохион байгуулж буй Авлигийн эсрэг багц сургалтад нийт 32 албан хаагчийг хамруулсан.

2018 оны 3 дугаар  сарын 20-ны өдөр “Архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг”-ийн талаар албан хаагчдын мэдлэгийг сайжруулах, ажлын байранд архигүй орчинг бий болгоход чиглэгдсэн ухуулга сурталчилгааны ажлыг Наркологийн эмч Б.Алтанбаганатай хамтран зохион байгуулж,  төвийн 44 албан хаагчдыг хамруулсан ба 3 дугаар сарын 21-ний өдөр “Хуурамч баримт бичиг, түүнийг таних заавар”, “Тамга тэмдэг ашиглах, хуурамчаар баримт бичиг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр АНУ-ын Элчин сайдын яамны Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент, Дипломат аюулгүйн албаны Тусгай төлөөлөгч Жереми Т.Вайнштайн төв болон Буянт-Ухаа дахь газрын нийт 22 албан хаагчдад 3 цагийн сургалтыг мөн зохион байгуулж сертификат гардууллаа.

Сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан сургалтаар “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт” сэдвээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн СТСА-ны их эмч П.Янжиндулам, “Сүлжээний аюулгүй байдал, анхаарах асуудал” сэдвээр Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах инженер Ш.Алтантулга, Гадаадын иргэн, харьяатын газрын ажил үйлчилгээнд мөрдөх стандартын талаар Тамгын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Г.Ганбат нар тус тус танилцуулж, нийт 53 албан хаагчийг хамруулсан.

Байгууллагын даргын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Хөх хотноо зохион байгуулагдсан "Монгол Улс, БНХАУ-ын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь 2018"  сэдэвт сургалтад 2018 оны            03 дугаар сарын 14-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд оролцлоо.

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Өнөрбат Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус байгууллагын жолооч нарт сургалт зохион байгууллаа.

2018 оны 3 дугаар сарын 9, 16, 23-ны өдрийн мэдээллийн цагийн сургалтыг  “Олон улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр   Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн, хошууч Л.Энхбаяр, “Харилцааны урлаг” сэдвээр Стар модуль сургалтын төвийн сургагч багш П.Мөнхтогт,  Хүүхдийн хөгжил, хамгааллын Үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Хүүхдийн хөгжил, хамгаалалд эцэг, эхийн оролцоо” сэдвээр Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн нар тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор төвийн 187 албан хаагчийг хамруулав.

Энэ 3 дугаар сард эмийн эмчилгээг 17 албан хаагчид 85 удаа, эмийн бус эмчилгээг 64 албан хаагчид 269 удаа буюу нийт 81 албан хаагчдад өдөр тутмын үзлэг оношлогоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн.

Энэ сард эмийн бус эмчилгээнд 64 албан хаагчийг хамруулснаас бүх биеийн ба хэсгийн бариа засалд 25 албан хаагч 125 удаа, бумба эмчилгээнд 12 албан хаагч 60 удаа, массажны сандалд 20 албан хаагч 60 удаа, хөлийн массажид             15 албан хаагч 75 удаа, коктейль 15 албан хаагч 30 удаа тус тус хамруулсан.

Мөн орон нутаг дахь газраас “Удирдах албан тушаалтнуудын мэргэжил, арга зүйн цугларалт”-д ирсэн  54 албан хаагчийг үзлэгт хамруулж, шээсэнд сахар илрүүлэх ба бөөрний үйл ажиллагааг тодорхойлох сорил тавьж, зөвлөгөө өглөө.

2.6.Мэдээллийн технологийн чиглэлээр

Raspberry төхөөрөмжийг ашиглан хаалганы нэвтрэх системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж 3 дугаар сарын 1-ний өдөр төхөөрөмжийг суурилуулан    137 албан хаагчид нэвтрэх үнэмлэх олгосон ба програм хангамжийг 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөгжүүлэв.

Мөн тус байгууллагын Дундговь, Говьсүмбэр аймаг дахь төлөөллийг нэгдсэн сүлжээнд холбон 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллагаанд оруулсан.

Энэ сард “Хэвлэх цех”-д эхийг бэлтгэн хэвлэмэл хуудас 2000 ширхэг, гарын авлага 800 ширхэг, танилцуулга 30 ширхэг, хөтөлбөр 30 ширхэг, тэмдэглэл             30 ширхэг, санамж 20 ширхэг, өргөмжлөл 41 ширхэг, медаль 140 ширхэг, эрхийн бичиг 6 ширхэг, нэрийн хуудас 60 ширхгийг хэвлэж, байгууллагын үйл ажиллагаанд ашигласан байна.

2.7.Дүн шинжилгээ, аюулгүй байдал, аудит, мэдээллийн чиглэлээр

Байгууллагын 2018 оны 2 дугаар сарын статистик мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2-10/492 дугаар, байгууллагын үндсэн үйл ажиллагааны 2018 оны 2 дугаар сарын мэдээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1-10/491 дүгээр албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус байгууллагаас 2017 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 8 нэгжийн 57 төрийн жинхэнэ албан хаагчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд түүврийн аргаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Байгууллагын дэд даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн                       2-10/04 дүгээр удирдамжийн дагуу Дорноговь аймаг дахь газрын 2 мэргэжилтэнд холбогдох  асуудлыг хянан шалгах төлөвлөгөөт бус дотоод хяналт шалгалтыг 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд явуулсан.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хуулийн хугацаанд мэдээ, тайланг үнэн зөв, иж бүрэн байршуулж хэвшүүлэх талаар хяналт тавин ажиллахад 2018 оны 2 дугаар сард тоон үзүүлэлтээр 86 мэдээлэл байршуулахаас 86 мэдээлэл байршуулж, байгууллагын хэмжээнд хуулийн хэрэгжилт 100 хувьтай байна.

Байгууллагын даргын 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1-10/02 дугаар удирдамжийн дагуу байгууллагын 2017 оны албан хэрэг хөтлөлт ба стандарт, баримт бичгийн эргэлт, архивын үйл ажиллагаатай танилцах, сайжруулах, холбогдох тушаал, шийдвэр түүний хэрэгжилтийн явцын үйл ажиллагаанд дотоод аудитыг гүйцэтгэлээ.

Тайлант хугацаанд 1800-1882 утсанд холбогдсон 783 иргэн, үйлчлүүлэгчдэд виз, визийн зөвшөөрөл, 378 иргэн, үйлчлүүлэгчдэд оршин суух зөвшөөрөл,             535 иргэн, үйлчлүүлэгчдэд холбогдох бусад асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол гараагүй болно.

2.8.Санхүү, хөрөнгө оруулалт, хангамжийн ажлын талаар

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын багцад Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны төсөв 6,4 тэрбум төгрөг батлагдсанаас 3 дугаар сард нийт 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож холбогдох хууль, журмын дагуу анхан шатны баримтыг үндэслэн зарцууллаа.

Үүнээс улсын төсвөөс 2018 оны 3 дугаар сард цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардалд 859,8 сая төгрөгийн санхүүжилт тавигдсанаас 738,2 сая төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн зардалд 110,8 сая төгрөгийн санхүүжилт тавигдсанаас 73,0 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргах бэлтгэл ажлын хүрээнд  орон нутаг дахь газрууд болон бусад харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт үйлдэж, санхүүгийн тайланг бэлтгэн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт тус байгууллагын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг төсвийн гүйцэтгэл, тайлбар, тодруулгын хамт 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1-07/226 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Монгол Улсын визийн хураамжтай холбоотой тооцоог Гадаад харилцааны яамтай, хүү торгууль, тэмдэгтийн хураамжийг Хан-уул дүүргийн Татварын хэлтэстэй сар бүр тооцоо нийлэн ажиллаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 172 дугаар тогтоолын дагуу  2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр  450,4 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийн орлого, 157,5 сая төгрөгийн хүү торгуулийн орлого, 29,0 сая төгрөгийн визийн хуудасны орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу санхүүгийн холбогдох мэдээллийг https://info.shilendans.gov.mn, http://immigration.gov.mn/ цахим хуудасны “Ил тод” хэсэгт иж бүрэн, ач холбогдолтой байдлаар хуулийн хугацаанд буюу 2018 оны           3 дугаар сарын 8-ны өдрийн дотор байршуулсан.

Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай өдөр тутмын бараа материалыг нийт 2 479 550 төгрөгөөр худалдан авч, захиалгын дагуу хангалт хийж ажилласан ба ажлын байрны эрүүл ахуйн стандартыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гүн тэрэм” ХХК-иар 1700м2 талбайд ахуйн хортон шавьж, мэрэгч устгах, халдваргүйтгэл ариутгалыг 1 020 000 төгрөгөөр хийлгэлээ.

 

2.9.Боомт, орон нутгийн чиглэлээр

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, архивын баримт материал цуглуулж баримтжуулан архивын нэгж бүрдүүлэх ажлын хүрээнд байгууллагын видео хальсан суурьт 33 ширхэг кассет буюу 28 цаг 30 минутын видео бичлэгийг цахим хувилбарт хөрвүүлсэн.