монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2019/05/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тус газар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Өвдөгний үеийн эмгэг өөрчлөлт, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 14 албан хаагчдад зохион байгуулав. Сургалтаар тус төвийн Үений тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар Монгол Улсад түгээмэл тохиолддог өвдөгний үеийн өвчин үүсдэг шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх аргын талаар албан хаагчдад мэдээлэл өгөв.

Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр сургалт зохион байгуулж эрүүгийн тасгийн эдийн засгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч М.Батцэнгэл “Эдийн засгийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хилийн боомтоор нэвтрүүлэхийг завдсан оролдлогууд, арга барил, илрүүлсэн тохиодолд авах арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, тус газрын 15 албан хаагч хамрагдав.

Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус газрын 2 жолоочид сургалт зохион байгуулсан. Сургалтаар Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Ц.Өнөрбат Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.