монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын мэргэжлийн түвшинг тогтооно

Admin 2018/10/03 Мэдээ, мэдээлэл

Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Уг түвшин тогтоох шалгалтаар албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, бичгийн ур чадвар, ярилцлага, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэгийн түвшинг тогтоох бөгөөд шалгалтад Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутгийн нийт 300 гаруй албан хаагч хамрагдана.

Ийнхүү албан хаагчдын дунд аттестатчилал явуулснаар төрийн албаны стандартын тухай мэдлэг, чадвар болон албан хаагчдын ажлын байранд тавигдах шаардлага, харилцааны соёл, багаар ажиллах чадвар зэргийг тодорхойлж, төрийн үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй, шуурхай явуулахад чухал ач холбогдолтой юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт 300 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү түвшин тогтоох шалгалтыг тогтмол авч байхаар болжэ.