монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Admin 2019/03/21 Мэдээ, мэдээлэл

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын нийт ажилтан, албан хаагчид тус дадлага, сургуулилтад хамрагдлаа.

54434512_607736526365028_4099774892256264192_n.jpg

Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм.

54520185_345466986090791_5926178501878087680_n.jpg

Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарсан бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад идэвхитэй оролцлоо.

54520858_320504095276973_4135173209551011840_n.jpg

55575515_411727116061715_3221259127363731456_n.jpg