монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа

Admin 2018/11/01 БАРУУН БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн дагуу байгууллагын дэд дарга Д. Түвшинтөрөөр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд Баруун бүс дэх газар, тус газрын харьяа Баян-Өлгий, Говь-Алтай аймаг дахь хэлтсийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтыг тус газар, хэлтсийн төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, ажлын байран дахь дэг журмыг чангатгахтай холбоотой тогтоолын хэрэгжилт, виз бүртгэл, харьяат, хяналт шалгалт, захиргаа, архив, албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх гэсэн хүрээнд явуулсан байна.

45076699_944631119071623_4140013002038444032_n.jpg

Шалгалтын дүнг өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ. Дүнг хэлэлцэхэд Баруун бүс дэх газрын дарга Г. Эрдэнэзаяа, ахлах нягтлан бодогч Б. Зоригтбаатар нар оролцсон юм. Хурлаар ажилдаа хариуцлагагүй хандсан зарим албан хаагчдад хариуцлага тооцож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг чиглэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмжийг хүргүүллээ.

45152571_585888971829104_8274348628542226432_n.jpg