монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН ПАСПОРТ БОЛОН ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХЭЭ БИЕДЭЭ АВЧ ЯВАХ ҮҮРЭГТЭЙ

Admin 2017/11/20 Мэдээ, мэдээлэл, ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.

Хэрэв, хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахыг анхаарна уу.

Иймд зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье.