монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт эхэллээ

Admin 2019/05/06 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт өнөөдрөөс эхэллээ.

DSC_0522 (Large).JPG

Сургалтад төвийн болон Агаарын замын боомт хариуцсан газар, Зүүн бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын 10 гаруй албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар хяналтын улсын байцаагчийн ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ерөнхий мэдлэг, ур чадвар олгох, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тулгардаг нийтлэг асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг таниулж, хяналтын улсын байцаагчийн эрх олгох аж. Тухайлбал, Сургалтын хөтөлбөрт Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг таниулахаас гадна үндсэн чиглэлийн газрууд болох Хяналт, шалгалтын газар, Виз, зөвшөөрөл, харьяатын газруудад практик дадлага хийх зэрэг багтсан байна.

DSC_0524 (Large).JPG

Сургалтын багц цагт бүрэн хамрагдсан албан хаагчдаас шалгалт авч, тэнцсэн албан хаагчдад ГИХГ-ын даргын тушаалаар хяналтын улсын байцаагчийн эрх олгох юм.

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх эрхтэй албан тушаалтан юм. Монгол Улсын хэмжээнд 70 гаруй гадаадын иргэний хяналтын улсын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.