монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ ГАР БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Admin 2019/04/30 Мэдээ, мэдээлэл

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

IMG_4326 (Large).JPG

Энэ удаагийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийн ойн хүрээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт зэрэг спортын 4 төрлөөр зохион байгуулсан ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оюун ухаан, авьяас, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

IMG_4904 (Large).JPG

Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг эзэлсэн бол дэд байрт Дотоод хэргийн их сургуулийн баг, гутгаар байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг тамирчид шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг, дэд байрт Дотоод хэргийн их сургуулийн баг, гутгаар байрт Цагдаагийн ерөнхий газар баг тус тус шалгарав.

IMG_4588 (Large).JPG

Гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, дэд байрт Хууль зүй дотоод хэргийн яамны баг, гутгаар байрт Гадаадын иргэн, харьяатын газрын баг, эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Архивын ерөнхий газрын баг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гутгаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын баг тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

IMG_5010 (Large).JPG

Шатрын тэмцээнд тэргүүн байрт Дотоод хэргийн их сургууль, дэд байрыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, гутгаар байрыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг тус тус эзэлсэн бол олс таталтын төрөлд Цагдаагийн ерөнхий газар тэргүүн байр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дэд байр, Шүүхийн шийдвэр гүйцэтггэх ерөнхий газар гутгаар байрыг тус тус эзэллээ.

IMG_4255 (Large).JPG

Мөн тэмцээний төрөл тус бүрээр шилдгүүдийг тодруулж цом, мөнгөн шагналаар шагнав. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Дотоод хэргийн их сургууль баг, тамирчид шалгарч шилжин явах цом хүртсэн бол хоёрдугаар байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, тамирчид, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын баг, тамирчид тус тус шалгарлаа.