монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ЫН НЭГДҮГЭЭР САРЫН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ

Admin 2018/01/26 Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газарт 2018 оны 01 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 59 өргөдөл ирснээс 54 өргөдлийг шийдвэрлэж, 5 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Эдгээр өргөдлийн 29 нь албан хаагчдын өргөдөл байсан ба 28 нь шийдвэрлэгдэж 1 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн дийлэнх хувийг чөлөө хүссэн өргөдөл эзэлж байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 30 өргөдөл хүлээн авснаас 26 өргөдөл шийдвэрлэгдэж 4 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өргөдлийн агуулгын хувьд дийлэнхийг торгууль, хилийн хоригоос чөлөөлүүлэх болон ажилд орохыг хүссэн өргөдөл эзэлж байна.

Мөн тайлант хугацаанд ГИХГ-т 1 иргэн гомдол ирүүлснийг шалган шийдвэрлэсэн байна.