монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын зарим албан хаагчид төрийн дээд одон болон яам, агентлаг байгууллагын шагналаар шагнагдлаа

Admin 2018/07/10 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

DSC_0163 (Large).JPG

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчдад өнөөдөр төрийн дээд одон болон яам, агентлаг байгууллагын шагнал гардууллаа.

DSC_0028 (Large).JPG

Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Зоригтын Өлзийбаяр “Цэргийн гавьяаны одон”-оор, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 06 сарын 18-ны а/120 дугаар тушаалаар,

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр:

  • Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Батсайханы Өнөмөнх

DSC_0069 (Large).JPG

  • Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Ганболдын Ганбат

DSC_0075 (Large).JPG

  • Буянт-Ухаа дахь газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Энх-Амгалангийн Амарсайхан

DSC_0085 (Large).JPG

  • Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Баярмагнайгийн Батцэцэг
  • Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Аюушийн Булгантамир
  • Өмнөд бүс дэх газрын дарга Ламзавын Дамдинсүрэн нар,

“Хууль зүйн албаны “хүндэт жуух бичиг”-ээр:

  • Эрх, зүй гадаад харилцааны хэлтсийн дарга Чилхаасүрэнгийн Тулгацоодол

DSC_0091.JPG

  • Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Баярын Тамир
  • Дүн, шинжилгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Гаалаагийн Цэвэлмаа

DSC_0097.JPG

  • Дүн шиншилгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Нарантуяагийн Батдулам

DSC_0098.JPG

  • Хангалт үйлчилгээний газрын цахилгаанчин Олягийн Ганзориг
  • Хангалт үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Батдоржийн Анхбаяр

DSC_0103 (Large).JPG

  • Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Хорлоогийн Сайнжаргал

DSC_0108.JPG

  • Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Базарсадын Ишханд
  • Буянт-Ухаа дахь газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Баасангийн Очирбаатар
  • Буян-Ухаа дахь газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Сэсээрийн Янжмаа
  • Буянт-Ухаа дахь газрын Хяналтын улсын байцаагч Сэргэлэнгийн Солонго
  • Өмнөд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Лувсандоржийн Өлзийбат
  • Зүүн бүс дэх газар виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Цогоогийн Солонго нар тус тус шагнагдав.

Мөн Монгол Улсын Сангийн яамны хүндэт жуух бичгээр Өмнөд бүс дэх газрын ахлах нягтлан бодогч С.Шинэхүү шагнагдсан бол байгууллагын даргын 2018 оны 07 сарын 05-ны өдрийн А/239 дугаар тушаалаар Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч А.Туяа Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт тэмдэг”, Зүүн бүс дэх газрын жолооч Т.Алтанпүрэв Гадаадын иргэн, харьяатын газрын “Жуух бичиг”-ээр, Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээний инженер С.Пүрэвчулуун, Хангалт, үйлчилгээний газрын жолооч С.Батжаргал, Хангалт, үйлчилгээний газрын жолооч Т.Баттулга нарыг мөнгөн шагналаар тус тус шагнав.

DSC_0132 (Large).JPG

Уг шагналыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн гардуулсан бөгөөд шагнагдсан албан хаагчдад хандан “ Энэ шагнал бол та бүхний олон жил төрд үнэнчээр зүтгэсэн гавьяаг үнэлсэн шагнал юм. Төр, түмнийхээ итгэлийг дааж, эрхэлсэн албандаа үнэнчээр зүтгээрэй” хэмээн захив.

DSC_0177.JPG

DSC_0171.JPG

15