монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Хамтарсан уулзалт боллоо

Admin 2018/07/06 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө шударга, тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан юм. Уг хөтөлбөрийн дагуу иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээллийг авах, сургалт,сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийн цахим сан “ e-khutuch.mn” цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна. Өнөөдөр тус төслийн багийн ажлын алба болон Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтаар e-khutuch.mn цахим хуудсын ажлын явцын талаар танилцуулга хийж, Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар тус сайтад хэрхэн байршуулах талаар харилцан санал солилцсон юм. Түүнчлэн энэхүү уулзалтаар талууд нэгдсэн ойлголтод хүрч, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.

IMG_2037 (Large).JPG

E-khutuch.mn цахим хуудас нь иргэдэд байнгын тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд туслахаар зориулагдсан бөгөөд, цахим хуудсын бүтэц нь “ Эрх зүйн хөтөч”, “Төрийн үйлчилгээ”, “Эрх зүйн баримт бичиг”, “ Хэлэлцүүлэг”, “ Зөвлөгөө”, “ Мэдээллийн сан”, “ Өмгөөлөл” гэсэн үндсэн цэсүүдтэй. Иргэд энэхүү цахим сайтад хандсанаар өөрийн оршин суугаа газрынхаа төрийн байгууллагуудын чиг үүрэг, холбоо барих хаяг, бүтэц зохион байгуулалт, төрийн үйлчилгээ, тухайн орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөж буй эрх зүйн актын мэдээлэл, өмгөөлөгчийн холбоо барих хаяг, утас зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой юм байна.

IMG_2058 (Large).JPG