монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Хөдөлмөрийн хүндэт медаль” одон тэмдгээр шагнууллаа

Admin 2019/02/02 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш. Эрдэнэбат “ Хөдөлмөрийн хүндэт медаль” одон тэмдгээр шагнууллаа.

51056013_348235179239448_296591015324680192_n.jpg

Шагналыг Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн өнөөдөр гардуулан өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Ш. Эрдэнэбат нь улсад 32 жил, үүнээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг төрийн байгууллагад нийтдээ 26 жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчдын нэг юм.

51513532_2231125430548349_2085954431848808448_n.jpg