монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх УРИЛГА

Admin 2018/11/20 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Гадаадын иргэн, харьяатын газар нь 2018 оны хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна. Танилцуулга, холбогдох материал, үнийн саналаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор дараахи хаягаар ирүүлэхийг хүсье.

Гадаадын иргэн, харьяатын газар, ХУД 10-р хороо өөрийн байр. Утас:70133459 Цахим хаяг: www.immigration.gov.mn