монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР 5 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Admin 2018/06/15 Үйл ажиллагааны тайлан мэдээ

1. Томилогдсон, түр томилогдсон албан хаагчийн талаар:

Шинээр төрийн захиргааны албан тушаалд томилсон талаар: Дорноговь аймаг дахь газарт мэргэжилтэнээр П. Гантулга

Нийт-1

Шинээр томилсон төрийн үйлчилгээний албан хаагчид: Хангалт үйлчилгээний газар жолоочоор А.Батбаяр, Тамгын газарт нарийн бичгийн даргаар Б.Уранчимэг, Зүүн бүс дэх газарт жолоочоор Б.Лхагвадорж

Нийт-3

Түр томилох тухай: Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Үржинхандын хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд А.Дэлгэрсүрэн, Санхүүгийн хэлтсийн төсвийн ахлах мэргэжилтэнийг түр орлон гүйцэтгэгчээ Б.Золзаяа

Нийт-2

Шилжүүлэн томилох тухай: Дорноговь аймаг дахь газрын жолоочоор Б.Хонгор, Буянт-Ухаа дахь газрын мэргэжилтэнээр Ц.Золзаяа, Дүн, шинжилгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэнээр Н.Батдулам, Зүүн бүс дэх газрын мэргэжилтэнээр Д.Оюунчимэг

Нийт-4

Сэлгэн ажиллуулах тухай: Нийт-0

1.6 Дэвшүүлэн томилох тухай: Буянт Ухаа дахь газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэнээр Б.Очирбаатар, Тамгын газрын тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэнээр Д.Гантулга

Нийт-2

Чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчийн талаар:

2.1. Төрийн захиргааны албан хаагчид: Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Г.Буянжаргал, Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Г.Отгонцэцэг

Нийт-2

2.2. Төрийн үйлчилгээний албан хаагчид: Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн жолооч Г.Мөнхбат, Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Сайнбилэг

Нийт-2

Гэрээт ажилтан Нийт-0

Чөлөө олгосон талаар:

3.1 Эрүүл мэндийн шалтгаанаар: Виз, зөвшөөрлийн мэргэжилтэн Л.Ундрах – 30 хоногийн цалинтай, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Н.Дуламсүрэн – 30 хоногийн цалинтай чөлөө.

Нийт-2

3.2 Ар гэрийн шалтгаанаар: Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б.Саранцэцэг 10 хоногийн цалинтай

Нийт-1

3.3 Бусад шалтгаанаар:

Нийт-0

3.4 Хүүхэд асрах чөлөө:

Нийт-0

3.5 Суралцах чөлөө олгох тухай:

Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ганбат – 12 хоног

Нийт-1

Мөнгөн тусламж, шагнал урамшуулал олгосон талаар:

Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч З.Өлзийбаяр – 1 сая төгрөг тусламж, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Н.Дуламсүрэн – 1 сая төгрөг тусламж, Боомт, орон нутгийн хэлтсийн деспитчер О.Баатарсүрэн – 240.000 тусламж, Хангалт үйлчилгээний газрын жолооч Т.Баттулга – 100.000 урамшуулал, Салбар зөвлөлийн 9 гишүүнд цалингийн хувиар, Спортын тамирчид болох 9 албан хаагчыг цалингийн хувиар тус тус шагнаж урамшууллаа

Нийт-22

Сахилгын шийтгэл ногдуулсан талаар:

Хөрөнгө оролгын мэдүүлгийг хугацаанд нь гаргаагүй Баруун бүс дэх газрын Т.Баяржаргал сануулах, Нарийн бичгийн дарга С.Сайнбилэг ажлаас халах сахилгын шийтгэл авагдсан.

Нийт-2

Эрх олгож тэмдэг түшүүлэх тухай:

23 албан хаагчид тэмдэг түшүүлсэнээс, 3 албан хаагчид виз, визийн зөвшөөрөлд гарын үсэг зурах эрх олгосон байна.

Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр:

Сар бүрийн хариуцсан ажлын хүрээнд албан хаагчдын цагийн тооцоо, ур чадварын нэмэгдэлийг тооцож, нэгтгэн батлуулан холбогдох газар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Мэдээллийн цагаар хүний нөөцтэй холбоотой томилгоо сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг уншиж танилцуулсан.

Байгууллагаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд бэлтгэж “Гадаадын иргэний асуудал эрхлэх төрийн захиргааны байгууллагын нэршил, статус болон, ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгаа” сэдвээр оролцож 3-р байр эзэлсэн.

Байгууллагын төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлөөр ажлаа дүгнүүлж ангентлагуудын хэмжээнд нэгдүгээр байр эзэлсэн амжилт гаргав.

Албан хаагчдын Четон, энгэрийн тэмдэг солигдохтой холбогдуулан үнэмлэх четоны судалгааг шинэчилж шинэ четоныг тарааж, хуучин четоныг хураан авч бүртгэлжүүлж ажилласан байна.

Мөн тайлангийн хугацаанд орон нутаг дахь газар, хэлтсүүдийн ажилтангуудын гэр бүл хүүхдийн судалгааг дэлгэрэнгүй байдлаар гаргасан байна.