монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР 6 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Admin 2018/06/29 Судалгаа, мэдээ мэдээлэл

  1. Томилогдсон, түр томилогдсон албан хаагчийн талаар:

1.1 Шинээр төрийн захиргааны албан тушаалд томилсон талаар: Виз, зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн Э.Ууганбаяр, Буянт-Ухаа дахь газрын ахлах мэргэжилтэн Н.Золбаяр нийт 2 албан хаагч томилогдсон.

1.2 Шинээр томилсон төрийн үйлчилгээний албан хаагчид: Хангалт үйлчилгээний газар жолоочоор А.Батбаяр, Тамгын газарт нарийн бичгийн даргаар Б.Уранчимэг, Зүүн бүс дэх газарт жолоочоор Б.Лхагвадорж нарын нийт 3 албан хаагч томилогдсон.

1.3 Түр томилох тухай: Албадан гаргах ажиллагааны хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Одонгоогийн орон тоонд мэргэжилтэн Р.Зоригоог түр томилсон.

1.4 Шилжүүлэн томилох тухай:

1.5 Сэлгэн ажиллуулах тухай:

1.6 Дэвшүүлэн томилох тухай:

  1. Чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчийн талаар:

2.1. Төрийн захиргааны албан хаагчид:

2.2. Төрийн үйлчилгээний албан хаагчид: Баруун бүс дэх газрын жолооч М.Баярцагаан – 1 албан хаагч чөлөөлөгдсөн.

2.3 Гэрээт ажилтан

  1. Чөлөө олгосон талаар:

3.1 Эрүүл мэндийн шалтгаанаар: Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Д.Баасандулам, Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч С.Баясгалан – 45 хоног нийт 2 албан хаагч. 3.2 Ар гэрийн шалтгаанаар:

3.3 Бусад шалтгаанаар: Боомт орон нутгийн хэлтсийн диспетчер Г.Батбаяр 90 хоног

3.4 Хүүхэд асрах чөлөө: Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн П.Амаржаргалын хүүхэд асрах чөлөөг сунгасан, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн М.Уранбилэг – нийт 2 албан хаагч.

3.5 Суралцах чөлөө олгох тухай:

Ээлжийн амралт: 9 албан хаагч ээджийн амралт эдэлж байна.

  1. Мөнгөн тусламж, шагнал урамшуулал олгосон талаар: Урамшуулал - Зүүн бүс дэх газрын мэргэжилтэн Х.Тайванбаатар, нярав М.Отгон, жолооч Т.Алтанпүрэв нарт цалингийн 40%, Дорноговь аймаг дахь газрын О.Хэрлэнд цалингийн 40%, - 4 Тусламж - Шинэ хүүхэд төрсний тусламж Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн М.Уранбилэг 100.000, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Цэнгэл 100.000, Ар гэрт гачигдал гарсан хангалт үйлчилгээний газрын жолооч А.Батбаярт 240.000, - 3 Шагнал - Бусад байгууллагын 2 албан хаагчийг байгууллагын хүндэт “Жуух бичиг”-ээр 1 хүнийг байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан. - 3

  2. Сахилгын шийтгэл ногдуулсан талаар: Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Х.Сайнжаргалд 3 сарын цалингийн 20%, Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Ц.Анхбаярт 3 сарын цалингийн 20%, -2

  3. Эрх олгосон тухай: 2 албан хаагчид виз, визийн зөвшөөрөлд гарын үсэг зурах эрх олгосон байна.

    Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр:

    Сар бүрийн хариуцсан ажлын хүрээнд албан хаагчдын цагийн тооцоо, ур чадварын нэмэгдэлийг тооцож, нэгтгэн батлуулан холбогдох газар хэлтэст хүлээлгэн өгсөн. Мэдээллийн цагаар хүний нөөцтэй холбоотой томилгоо сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг уншиж танилцуулсан. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан салбарын болон төрийн дээд одон медальд байгууллагын хэмжээнд шагналын болзол хангасан, ажлын үр дүн бүтээмжээр бусдыгаа манлайлж ажилласан 6 албан хаагчийг төрийн дээд одон медаль, 26 албан хаагчийг хууль зүйн салбарын шагнал, 1 албан хаагчийг зам тээврийн салбар, 1 албан хаагч сангийн яамны шагналд тус тус тодорхойлж холбогдох газруудад хүргэж ажиллаа. Албан хаагчдын үнэмлэхний гэрийг газар нэгжүүдээр шинэчлэн олгож бүртгэлжүүлсэн. Мөн тайлангийн хугацаанд Хүүхдийн баярын арга хэмжээнд төвийн газрын албан хаагчдын 0-16 насны хүүхдүүдийн судалгааг дэлгэрэнгүй байдлаар гаргасан байна.

ТАЙЛАН БИЧСЭН: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН М.ӨНӨРЦЭЦЭГ