монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР 7 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Admin 2018/07/27 Судалгаа, мэдээ мэдээлэл

  1. Томилогдсон, түр томилогдсон албан хаагчийн талаар:

Тайлангийн хугацаанд:

1.1 Түр томилох тухай: Санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч Н.Болорцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд Н.Бадамгаравыг түр томилсон.

1.2 Шилжүүлэн томилох тухай: Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Цэгмидийг Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагчаар, Тамгын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Цогтжаргалыг Буянт-Ухаа дахь газарт мэргэжилтнээр,

1.3 Сэлгэн ажиллуулах тухай: Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Г.Ганбатыг Иргэний бүртгэлийн ерөнхий газарт эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн даргаар

1.4 Эгүүлэн томилогдсон: Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч Ц.Мөнхтуяа хүүхэд асрах чөлөө дууссан,

  1. Чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчийн талаар:

2.1. Төрийн захиргааны албан хаагчид: Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хүсэлтэ эгаргасан Зүүн бүс дэх газрын ахлах мэргэжилтэн Д.Одхүүг,

2.2. Төрийн үйлчилгээний албан хаагчид: Дорноговь аймаг дахь газрын жолооч Я.Гончигсүрэн

  1. Чөлөө олгосон талаар:

3.1 Эрүүл мэндийн шалтгаанаар: Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч С.Солонгод 13 хоногийн, 3.2 Ар гэрийн шалтгаанаар: Зүүн бүс дэх газрын мэргэжилтэн Х.Тайванбаатар 10 хоног, 3.3 Хүүхэд асрах чөлөө: Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунбилэгт 2 жилээр, Тамгын газрын тогтоол шийдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяад 1 жилээр,

Мөн тус хугацаанд 21 албан хаагч ээлжийн амралт эдэлсэн байна.

  1. Мөнгөн тусламж, шагнал урамшуулал олгосон талаар: Урамшуулал – Хангалт үйлчилгээний газрын жолооч Ц.Хүрэлбаатар 50 насны ойг тохиолдуулан 250,000 төгрөгний дурсгалын зүйл, ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласан Зүүн бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн С.Мөнхжаргал, хяналтын улсын байцаагч Б.Ганзориг, Б.Энхтулга, Г.Хосбаатар, Сүлжээний инженер Ө.Хосбаяр, хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэтуяа, ахлах нягтлан бодогч Х.Хэрлэн-Урсгал, жолооч Т.Алтанпүрэв, юиз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Ц.Солонго, ахлах мэргэжилтэн Д.Дэлэг нарыг цалингийн 20 хувиар, Хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажиллаж байгаа Буянт-ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч Б.Ишханд, Д.Мөнхчимэг, Х.Сайнжаргал нарт урамшуулал 60,580,946 төгрөг, төрийн дээд одон медалиар шагнагдсан дарга Д.Мөрөнд 240,000 мянган төгрөгний үнэ бүхий зүйл, хагас жилйин үр дүнгийн гэрээний үнэлгээрээр А,В дүгнэгдсэн 103 албан хаагчид цалингийн 30-40 хувийн урамшуулал, Сангийн яамны “Хүндэт жуух бичиг-ээр шагнагдсан Өмнөд бүс дэх газрын ахлах нягтлан бодогч С.Шинэхүүд дагалдах 10000 төгрөгний, Хууль зүйн яамны шагналаар шагнагдсан 19 албан хаагчид дагалдах 1,250,000 мянган төгрөгний Тусламж – Баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Сугарчимэгт, Тамгын газрын тогтоол шийдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяад шинээр хүүхэд төрсөний 100,000 төгрөг, Шагнал – Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч А.Туяаг “Хүндэт тэмдэг”-ээр, Зүүн бүс дэх газрын жолооч Т.Алтанпүрэвийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээний инженер С.Пүрэвчулуун, Хангалт үйлчилгээний газрын жолооч С.Батжаргал, Т.Баттулга нарыг мөнгөн шагналаар нийт 5 албан хаагчийг шагнасан. Ур чадварын нэмэгдэл олгосон тухай: 2018 оны 06 сард төрийн үйлчилгээний 71, 07 сард 62 албан хаагчид 10-25 хувийн

  2. Сахилгын шийтгэл ногдуулсан талаар: Үр дүнгийн гэрээг цагт нь дүгнүүлээгүй Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга Х.Ургаад сануулах сахилгын шийтгэл, Хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажил тасалсан харьяатын газрын мэргэжилтэн Т.Төмөрхуягт 3 сарын цалингийн 20 хувиар, Албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан Хойд бүс дэх газрын дарга Б.Мөнхбатад 3 сарын хугацаанд 20 хувиар, виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн О.Мөнхбатад 3 сарын цалингийн 20 хувиар,

    Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр:

    Сар бүрийн хариуцсан ажлын хүрээнд албан хаагчдын цагийн тооцоо, ур чадварын нэмэгдэлийг тооцож, нэгтгэн батлуулан холбогдох газар хэлтэст хүлээлгэн өгсөн. Мэдээллийн цагаар хүний нөөцтэй холбоотой томилгоо сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг уншиж танилцуулсан. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан шагналын болзол хангасан, ажлын үр дүн бүтээмжээр бусдыгаа манлайлж ажилласан албан хаагчдын материалыг бэлтгэж дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шагнуулсан. Тус хугацаанд үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор А-6 тушаал, Б-22 тушаалын төсөл боловсруулж бэлтгэж гаргасан байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгээс зохион байгуулсан 1 өдрийн сургалт сургалт, Жендрийн олон улсын бага хуралд 2 өдөр байгууллагыг төлөөлж хүний нөөцийн мэргэжилтэн М.Өнөрцэцэг оролцсон байна, хүний нөөцийн 1 албан хаагч ээлжийн амралт эдэлсэн байна.

ТАЙЛАН БИЧСЭН: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН М.ӨНӨРЦЭЦЭГ ХЯНАСАН: ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Д.ШИНЭБАЯР