монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР 8 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Admin 2018/09/28 Судалгаа, мэдээ мэдээлэл

  1. Томилогдсон, түр томилогдсон албан хаагчийн талаар:

Тайлангийн хугацаанд:

1.1 Ажилд томилогдсон: А.Хуанбайг Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагчаар, Ц.Дүүриймааг Баруун бүс дэх газрын мэргэжилтнээр, Л.Бархасбадийг Зүүн бүс дэх газрын мэргэжилтнээр, 1.2 Шинээр томилогдсон төрийн үйлчилгээний албан хаагч: Ч.Баярсайхан Дорноговь аймаг дахь газарт жолоочоор, Б.Ренчиндорж Зүүн бүс дэх газарт жолоочоор, С.Сайнбилэг Тамгын газарт нарийн бичгийн даргаар, Д.Хоролсүрэн Дорноговь аймаг дахь газрын сүлжээний инженерээр, 1.3 Түр томилогдсон: Э.Чинзоригийг Дорноговь аймаг дахь мэргэжилтнээр түр, 1.4 Дэвшүүлэн томилсон: Хойд бүс дэх газрын захиргааны мэргэжилтэн Ш.Даричулууныг тус газарт захиргааны ахлах мэргэжилтнээр,

1.5 Эгүүлэн томилогдсон: Буянт-Ухаа дахь газрын сүлжээний инженер Б.Энхзаяаг,

  1. Чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчийн талаар:

2.1. Төрийн захиргааны албан хаагчид: Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Х.Энэрэлбаяр түр чөлөөлөх, Суралцах шалтгаанаар Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн О.Эрхэмжаргал, Баруун бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Булгантамир, Хойд бүс дэх газрын ахлах мэргэжилтэн О.Мөнхбат нарыг тус тус төрийн албанаас түр чөлөөлсөн байна.

2.2.Төрийн үйлчилгээний албан хаагчид: Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч А.Туяа хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, өндөр насны тэтгэвэрт гарсан. Зүүн бүс дэх газрын жолооч Т.Баярсайхан эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр, Нарийн бичгийн дарга Б.Уранчимэг өөрийн хүсэлтээр, Зүүн бүс дэх газрын сүлжээний инженер Ц.Мягмардагва өөрийн хүсэлтээр, Буянт-ухаа дахь газрын сүлжээний инженер Д.Хоролсүрэнг, Сургалтанд хамрагдах шалтгаанаар Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээний инженер Б.Эрхэмбаярыг,

  1. Чөлөө олгосон талаар:

3.1 Эрүүл мэндийн шалтгаанаар: Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч О.Энхбаатарт 10 хоног, Дорноговь аймаг дахь газрын мэргэжилтэн Г.Буянням 15 хоног, 3.2 Ар гэрийн шалтгаанаар: Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч О.Одонцэцэгт 5 хоногийн чөлөө, Гэр бүлд нь шинээр хүүхэд мэндэлсэн Тамгын газрын архивч-оператор Т.Баасанжав 5 хоног, 3.3 Хүүхэд асрах чөлөө: Тамгын газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Одгэрэл,

Мөн тус хугацаанд 38 албан хаагч ээлжийн амралт эдэлсэн байна.

  1. Мөнгөн тусламж, шагнал урамшуулал олгосон талаар:

Тусламж – Өндөс насны тэтгэвэрт гарсан Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч А.Туяад 12 сарын цалинтай тэнцэх 8,127,689 төгрөг, Гэр бүлд нь шинээр хүүхэд мэндэлсэн Тамгын газрын архивч-оператор Т.Баасанжавт 100,000 төгрөг, Ар гэрт нь гачигдал гарсан Хангалт үйлчилгээний газрын үйлчлэгч О.Одонцэцэгт 240,000 төгрөг, Нөхөн олговор: Хан-Уул дүүргйин ИХАШШ-ийн шийдвэрээр С.Сайнбилэгт 535408 төгрөгийн, Дүн, шинжилгээ дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Н.Батдуламд зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүүг тус тус нөхөн олгосон. Ур чадварын нэмэгдэл олгосон тухай: 2018 оны 08 сард төрийн үйлчилгээний 65 албан хаагчид 10-25 хувийн нэмэгдэл олгосон байна.

  1. Сахилгын шийтгэл ногдуулсан талаар: Боомт, орон нутгийн хэлтсийн орон нутгийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхтулга ажил тасалсан тул сануулах, Буянт ухаа дахь газрын мэргэжилтэн Э.Цогтжаргал ажил тасалсан тул сануулах,

    Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр:

    Сар бүрийн хариуцсан ажлын хүрээнд албан хаагчдын цагийн тооцоо, ур чадварын нэмэгдэлийг тооцож, нэгтгэн батлуулан холбогдох газар хэлтэст хүлээлгэн өгсөн. Тус хугацаанд үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор А-1 тушаал, Б-27 тушаалын төсөл боловсруулж бэлтгэж гаргасан байна.

ТАЙЛАН БИЧСЭН: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН М.ӨНӨРЦЭЦЭГ

ХЯНАСАН: ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Д.ШИНЭБАЯР