монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Хуульч, өмгөөлөгч Маркус Козинс нийт албан хаагчдад сургалт хийлээ

Admin 2018/10/12 Мэдээ, мэдээлэл

АНУ, Японы гадаадын иргэн ба харьяатын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч Маркус Козинс “Гадаадын иргэн, харьяатын асуудал ба олон улсын практик чиг хандлага чиг хандлага: Эрх зүй ба визийн зарим асуудал” сэдвээр Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчдад өнөөдөр сургалт, семинар хийлээ.

Хуульч, өмгөөлөгч Маркус Козинс нь АНУ болон Японд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг ба гадаадын болон цагаач иргэдийн эрх зүйн асуудлаар 30 гаруй жил дагнан ажилласан туршлагатай хуульч юм.

DSC_0012 (Large).JPG

Уг семинарын үеэр хуульч, өмгөөлөгч Маркус Козинс цагаачлал болон эрх зүй, АНУ болон Японы “ Цагаач бус” ангиллын виз, гадаадын иргэн, харьяатын асуудалд шударга ёс, тэгш эрхийн зарчмаар хандах нь зэрэг олон чухал асуудлыг хөндсөн илтгэл танилцуулахын зэрэгцээ өөрийн 30 жилийн практик туршлагаасаа хуваалцсан юм. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлыг тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хэсгийн гишүүд ч гадаад, цагаач иргэдийн эрх зүйн асуудал, олон улсын жишиг болоод практик чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаарх сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

DSC_0013 (Large).JPG

Мөн өнөөдрийн семинарт АНУ-ын Санта Кларагийн их сургууль, ХЗС-ийн проффессор Филип Хименез, Түгээмэл Эрх-Хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал Жозеф Хименез нар оролцож цагаач иргэдийн эрх зүйн асуудал, Монгол Улс болон олон улсын түвшинд мэдлэг мэдээллээ солилцлоо.

DSC_0024 (Large).JPG