монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Мэдээллийн цаг боллоо

Admin 2018/08/17 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар 7 хоног бүрийн Баасан гарагт нийт албан хаагчдын дунд “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн Л.Энхбаяр “Терроризмтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал”, “Байгууллагын аюулгүй байдлыг хангахад анхаарах зүйл” зэрэг сэдвээр сургалт хийсэн юм.

39254971_257513441637388_5061500052166410240_n.jpg

Уг сургалт, мэдээллээр олон улсын болон Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, түүнд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлыг хөндөж улмаар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж буй албан хаагчдын анхаарах асуудал, терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж холбогдох асуултанд хариулт өглөө.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд террорист этгээд, гадаад террорист дайчдын зүгээс аяллын бичиг баримт хуурамчаар үйлдэж бусад улс орон руу нэвтрэхийг санаархаж буй тул албан хаагчдад энэ тал дээр сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.