монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Admin 2018/05/04 Мэдээ, мэдээлэл, САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Гадаадын иргэн, харьяатын газраас долоо хоног бүрийн баасан гарагт “ Мэдээллийн цаг”-ийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “ Мэдээллийн цаг”-аар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Энхжаргалыг урьж “Жендэрийн тухай үндсэн ойлголтууд” болон “Ажлын байран дахь бэлгийн дарамт” гэсэн сэдвээр төв болон боомт, орон нутгийн нийт албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Жендэр” гэх нэр томьёо болон жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу болох талаар нэгдсэн ойлголт өгсөн бөгөөд мөн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг хэрхэн өөрчлөх боломжтой талаар ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Жендер гэдэг нь түүхэн явцад хувьсах шинжтэй нийгэм-соёлын ойлголт учраас жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаанаас улбаалан соёл, түүхийн хэлхээсэнд тодорхойлогдож буй нийгмийн ойлголт юм. Жендер хэмээх ойлголтыг 1970-аад оны эхэн үеээс нийгмийн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэх болсон байна. Манай улсын хувьд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2002 онд батлан хэрэгжүүлж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлан мөрдүүлж эхлэсэн юм. Уг хуулийг батлан гаргаснаар манай улс Ази тивдээ жендэрийн асуудлаар ахиц дэвшил гаргасан цөөн орны тоонд зүй ёсоор багтах болсон.