монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

МЭДЭГДЭЛ

Admin 2018/07/25 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Өнөөдөр “Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн нас баржээ” гэсэн гарчигтай мэдээлэл tug.mn, zuv.mn сайт болон нийгмийн цахим сүлжээгээр тархаад байна. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Д. Мөрөн нь албан үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх эх сурвалжаа нягталалгүйгээр худал мэдээлэл тараасан дээрх цахим сайтуудыг залруулга хийхийг шаардаж байна.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР