монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Мэндчилгээ

Admin 2019/07/11 Мэдээ, мэдээлэл

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Гадаадын иргэн, харьяатын газрын үе үеийн ахмадууд, албан хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон нийт үйлчлүүлэгч Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд айл бүхний гал голомт ашид бадран гийж, идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ДАШДОРЖИЙН МӨРӨН

belenbolson.jpg