монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын салбарын захирлыг хүлээн авч уулзав

Admin 2019/02/28 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол Улсыг хариуцах захирлаар томилогдсон ноён Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзлаа.

ioy.jpg

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн ОУШХБ-аас Монгол Улс дахь салбарыг хариуцсан захирлаар томилогдсон ноён Ж.Кросетийг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд, Монгол Улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний салбарын үйл ажиллагааг хөгжүүлэхэд тогтмол хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ioy 1.jpg

Мөн ноён Ж.Кросети ОУШХБ-ын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт болон Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, Гадаадын иргэн, харьяатын газартай цаашид үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах тухайгаа дурьдав.

Дашрамд дурдахад, Монгол Улс 2008 онд ОУШХБ-ын Зөвлөлийн 95 дугаар тусгай хуралдаанаар 123 дахь гишүүнээр элссэн түүхтэй.