монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2018/05/21 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагуудтай хамтран “Нээлттэй үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018.05.21-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Энэ үеэр тус газрын үйл ажиллагаанд хэрэглэгддэг тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, паспортын загвар зэргээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд хүргэсэн юм. Мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцуулж, эрхлэх асуудлынхаа хүрээнд зөвлөгөө мэдээлэл өглөө.

IMG_4323.JPG

36672730_2092707217636870_4626978129225711616_n.jpg

36585487_2092707237636868_5435169864845099008_n.jpg

36559521_2092707174303541_6464255453579706368_n.jpg