монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, МЭХ ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2018/07/23 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тус газар нь Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх арга зүйн сургалтыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нарт зохион байгууллаа. Арга зүйн сургалтаар тус хэлтсийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Г.Болд нийт 10 гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нарт нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав, цахилгаан гүйдлээр цохигч, резинэн бороохой, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл болох хурд сааруулагч, торон хаалт, дугуй хагалагч хадаас, хамгаалах тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн болон хуванцар сумтай буу хэрэглэх арга, бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх болох боох мэх, тонгор мэх, өчих мэх, хутга мэс хариулах мэх, бие хамгаалах хариу цохилт хийх талаар зааж сургав.

1.jpg

2.jpg

3.jpg

5.jpg