монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2018/05/09 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллагуудтай хамтран “Үргэлж тантай хамтдаа” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018.05.09-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Энэ үеэр тус газрын үйл ажиллагаанд хэрэглэгддэг тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, паспортын загвар зэргээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд хүргэсэн юм. Мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүрэг, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй танилцуулж, эрхлэх асуудлынхаа хүрээнд зөвлөгөө мэдээлэл өглөө.

36611088_2092712130969712_751778160525180928_n.jpg

36643921_2092711994303059_2770159541193539584_n.jpg

36702452_2092712077636384_1958282148108566528_n.jpg

36637431_2092711984303060_7594626627535896576_n.jpg