монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шинэчлэгдсэн журмуудын шинэлэг заалтууд

Admin 2018/07/04 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор “Монгол Улсын виз олгох журам”, 146 дугаар тогтоолоор “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. Эдгээр журмыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхэллээ. Шинэчлэгдсэн журмуудын зарим заалтуудтай танилцана уу.

  1. Визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.

1.png

  1. Монгол Улсын олон улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих хугацааг сунгах боломжгүй, визгүй зорчих хугацаанаас дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн урьдчилан виз авах шаардлагатай.

2.png

  1. Түр ирэгчийн визийн сунгалт хоорондын зай 90 хоног байна.

3.png

  1. Гадаадын иргэн бүртгэл хийлгэх тохиолдолд мэдүүлгийн хуудас бөглөж паспортыг эх хувь, хуулбарын хамт авчирна

4.png

  1. Иргэн та мэдүүлгийн хуудсанд сүүлийн 6 сард авахуулсан, цайвар өнгийн дэвсгэртэй, нүүрэнд болон арын фонд бүрэн гэрэл туссан 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг наана уу

5.png

  1. Иргэн та мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэт бөглөнө үү. Мэдүүлгийн хуудас дутуу бөглөх нь виз олгохоос татгалзах үндэслэл болно.

6.png

  1. Монгол Улсын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх болон 30 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

7.png

  1. Виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох болон сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт гүйцэтгэнэ.

8.png

  1. Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн виз мэдүүлэх тохиолдолд албан хүсэлт паспортын хамтаар хандана.

9.png

  1. Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

10.png