монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Тамгын газрын даргаар Д. Даваанямыг томиллоо

Admin 2018/12/10 Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын Тамгын даргаар тус газрын Зүүн бүс дэх газрын дарга Д. Даваанямыг томиллоо.

Д. Давааням нь Зүүн бүс дэх газрын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцсэний дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зүүн бүс дэх газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Тамгын газрын дарга болон Зүүн бүс дэх газрын даргын ажлын байрны ангилал, зэрэглэл нь ижил ТЗ-10 бөгөөд Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор баталсан “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ын “а”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор баталсан “ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”, Сонгон шалгаруулах комиссын Д/04 дүгээр дүгнэлт, Төрийн албан зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ярилцлагын шалгалт, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тамгын газрын даргаар томилов.