монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Admin 2018/04/30 САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улсын “Төрийн албаны тухай” хууль болон “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчид төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Тодруулбал, Тамгын газрын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Д. Шинэбаяр, сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Цогтжаргал, Боомт, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Ж. Золжаргал, Хойд бүс дэх газрын мэргэжилтэн Л.Энх-Амгалан, Э.Мөнгөнцэцэг, Ш.Даринчулуун, Б.Элбэгзаяа, Р.Батзаяа, Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга Х.Ургаа, Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Дэлэг, мэргэжилтэн Н.Эрдэнэдулам, Баруун бүс дэх газрын мэргэжилтэн Б.Даваасүрэн, Б.Алимаа, Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн мэргэжилтэн С.Алтаннур нар Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, батламжаа гардлаа.

Уг тангараг өргөх ёслолд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, Тамгын газрын дарга М. Төрбат, Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л. Батсүх нар оролцов. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн тангараг өргөсөн албан хаагчдад хандан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж буй энэхүү үйл явдал нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Тиймээс та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, шударгаар ажиллах зарчмыг алхам тутамдаа мөрдлөг болгон ажиллаарай” хэмээгээд цаашдынх нь ажилд улам их амжилт хүслээ.

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Гадаадын иргэн, харьяатын газрын орон нутаг дахь газрууд нэг цагт зэрэг зохион байгуулж байна.