монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Төрийн дээд одон медалиар шагнав

Admin 2018/12/28 Мэдээ, мэдээлэл

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар хууль зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчид төрийн дээд одон медаль хүртлээ.

  • “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Дэмбэрэлсүрэнгийн Түвшинтөр
    49044899_339781089939470_2813987187073220608_n.jpg

  • “Алтан гадас одон”-оор Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Буриадын Алтантуяа

49645514_332738527331641_458935595087953920_n.png

  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Виз, зөвшөөрлийн газрын дарга Чойжилдоржийн Нармандах

49548038_2015987715157049_2045630319641493504_n.png

  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар хяналтын улсын байцаагч Батсайханы Өнөмөнх, Ганбатын Оргил нар тус тус шагнагдлаа.

49167901_751898321834214_2079987648532840448_n.png

49183546_2187532461510417_2289569841985617920_n.png

Хамт олноо манлайлан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж төрийн дээд одон, медаль хүртсэн албан хаагчдад баяр хүргэж цаашдынх нь ажилд амжилт хүсье.