монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Admin 2018/12/25 Мэдээ, мэдээлэл, САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын зарим албан хаагчид өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө. Тодруулбал, Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн Тамгын газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн М. Өнөрцэцэг, сургалт хариуцсан мэргэжилтэн Ж. Оюунтуяа, Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн А. Дэлгэрсүрэн, Албадан гаргах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Р. Зоригоо, Өмнөд бүс дэх газрын Өвөрхангай аймаг дахь мэргэжилтэн Г. Амардэлгэр нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, тангарагаа өргөн, батламжаа гардлаа.

49079314_1466077150190958_3609504847864266752_n.jpg

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, Тамгын газрын дарга Д. Давааням, Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Албадан гаргах ажиллагааны хэлтсийн дарга Д. Дарамзагд нар оролцож, залуу албан хаагчдын төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.

48994262_2282949111963659_3989468183495966720_n (1).jpg