монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, МЭХ ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2019/06/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Агаарын замын боомт хариуцсан газар нь Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх арга зүй” сэдвийн хүрээнд тус газрын нийт 14 албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Ц.Өнөрбат, жижүүрийн ахлах, дэслэгч У.Баатархуяаг нар нэг бүрийн тусгай хэрэгсэл /гав, цахилгаан гүйдлээр цохигч, резинэн бороохой/, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл /хурд сааруулагч, торон хаалт, дугуй хагалагч хадаас/, хамгаалах тусгай хэрэгсэл /нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн болон хуванцар сумтай буу/, бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх /боох мэх, тонгор мэх, өчих мэх, хутга мэс хариулах мэх, бие хамгаалах хариу цохилт/ хэрэглэх талаар заав.

Мөн өдөр “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” /шинэчилэн баталсан/, “Баримт бичгийн стандарт, баримт бичиг боловсруулах арга зүйн сургалт” зохион байгуулж нийт 19 албан хаагчдад мэдээлэл өгөв.