монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

УДИРДАХ АЛБАН ХААГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАВ

Admin 2018/10/11 Мэдээ, Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын даргын албан тушаалд томилогдох удирдах албан хаагчдын сонгон шалгаруулалтыг явууллаа. Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчийг сонгон шалгаруулах журмын дагуу дээрх албан тушаалд нэр дэвшигч 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр ерөнхий мэдлэг, хуулийн сорилын тестийн шалгалт өгсөн бол мэргэжил мэргэшлийн ярилцлагыг Гадаадын иргэн, харьяатын газарт 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан юм.