монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, МЭХ ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2019/06/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Агаарын замын боомт хариуцсан газар нь Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх арга зүй” сэдвийн хүрээнд тус газрын нийт 14 албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Ц.Өнөрбат, жижүүрийн ахлах, дэслэгч У.Баатархуяаг нар нэг бүрийн тусгай хэрэгсэл /гав, цахилгаан гүйдлээр цохигч, резинэн бороохой/, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл /хурд сааруулагч, торон хаалт, дугуй хагалагч хадаас/, хамгаалах тусгай хэрэгсэл /нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн болон хуванцар сумтай буу/, бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх /боох мэх, тонгор мэх, өчих мэх, хутга мэс хариулах мэх, бие хамгаалах хариу цохилт/ хэрэглэх талаар заав..

Дэлгэрэнгүй ...

АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2019/05/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тус газар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Өвдөгний үеийн эмгэг өөрчлөлт, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 14 албан хаагчдад зохион байгуулав. Сургалтаар тус төвийн Үений тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар Монгол Улсад түгээмэл тохиолддог өвдөгний үеийн өвчин үүсдэг шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх аргын талаар албан хаагчдад мэдээлэл өгөв..

Дэлгэрэнгүй ...

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2019/04/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар нь Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын тухай”, “Архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг” сэдвээр тус газрын 21 албан хаагчдад сургалт зохион байгуулж, хэв журмын байцаагч, дэслэгч Б.Сайндаа мэдээлэл хийв. Сургалтаар албан хаагчид архигүй орчин бий болгох, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, эрсдлийн зэргийн үнэлгээний талаарх мэдлэгээ дээшлүүллээ..

Дэлгэрэнгүй ...

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2019/04/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар нь Тээврийн прокурорын газартай хамтран 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг тус газрын 12 хяналтын улсын байцаагчдад зохион байгуулж, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд мэдээлэл хийв..

Дэлгэрэнгүй ...

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2019/04/03 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газраас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдээллийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж, тус газрын сүлжээний инженер нийт 22 албан хаагчдад мэдээлэл хийв..

Дэлгэрэнгүй ...

“ХАППИ ВЕРИТАС” ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2019/04/03 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар нь “Хаппи Веритас” оношилгоо эмчилгээний төвтэй хамтран 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Элэгний өвчлөл, амин дэмийн дутагдал” сэдэвт сургалтыг нийт 22 албан хаагчдад зохион байгуулж, тус төвийн дэд захирал Г.Батгэрэл мэдээлэл хийв..

Дэлгэрэнгүй ...

“СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХ ЧАДВАР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2019/02/28 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газрын 2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу тус газар нь сургалтын төв болох “САНИКОН” ХХК-тай хамтран албан хаагчдад 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар” сэдэвт сургалт зохион байгууллаа..

Дэлгэрэнгүй ...

Таны өгсөн цус 10 хүнд амьдрал бэлэглэнэ” аяныг зохион байгууллаа

Admin 2019/01/15 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

.

Дэлгэрэнгүй ...

АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2018/12/19 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

.

Дэлгэрэнгүй ...

АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Admin 2018/11/07 Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

.

Дэлгэрэнгүй ...