Та "C" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.

Дээрх ангиллын визийгШинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд олгоно.

 

"C2" ангиллын визийн зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар,  Монгол Улсад байх хугацаа (91 хоногоос дээш) зэргийг дэлгэрэнгүй дурьдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Ажлын байрны тодорхойлолт;
4. Гадаадын иргэний паспортын хуулбар;
5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон урьдчилсан зөвшөөрөл;
6. Шаардлагатай бусад баримт бичиг;
7. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
8. Визийн хураамжийн төлбөр: 2500₮   /Төрийн сан 100061400941/