Та "C" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.
Дээрх ангиллын визийг Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд олгоно.
1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа (91 хоногоос дээш) зэргийг дэлгэрэнгүй дурьдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Ажлын байрны тодорхойлолт;
4. Гадаадын иргэний паспортын хуулбар;
5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон урьдчилсан зөвшөөрөл;
6. Шаардлагатай бусад баримт бичиг;
7. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
8. Визийн хураамжийн төлбөр: 2500₮ /Төрийн сан 100061400941/