монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

GB-1

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Гэрлэлтийн гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын хуулбар, гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэний бичиг баримтын хуулбар
  5. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

  1. Мэдүүлгийн хуудас /Маягт-1/
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  3. Гадаадын иргэний паспорт эх хувь болон хуулбар /Паспортын нүүрэн хэсэг, орж ирсэн визийн хамт хуулбарлах/
  4. Бүртгэлийн хураамж 1000₮
Санамж: Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ.
  1. Өргөдөл
  2. Монгол Улсын болон гадаадын иргэний 3 үеийн намтар (өөрийн эхнэр, нөхрийн, эцэг эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)
  3. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  4. Дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг /ХӨСҮТ-өөс авах/
  5. Амьжиргааны эх үүсвэрийн талаарх өөрийн гаргасан нотолгоо
  6. Оршин суугаа сум хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Гэр бүлийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
  8. Гадаад иргэний паспорт, түүний хуулбар мөн эхнэр/нөхрийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт
  9. 3.5×4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  10. Мэдүүлгийн хуудас /Маягт-7/
  11. Тэмдэгтийн хураамж 77,700₮ /Зөвшөөрөл гарсны дараа төлнө/

Санамж: Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн шийдвэрлэх хугацаа 60 хоног байна.

  1. Өргөдөл-маягт /Маягт-8/
  2. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Гэр бүлийн гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, хуулбарын хамт
  4. Гадаад паспорт, түүний хуулбарын хамт
  5. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  6. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/

Санамж: Оршин суух зөвшөөрөл дуусахаас 1 сарын өмнө сунгалтын материалаа өгсөн байна.

  1. Өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Гадаад паспорт

Санамж: Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт гүйцэтгэнэ.

Хураамж:

Тус газрын мэргэжилтэн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг төлнө.

  • Нэг удаагийн гарах орох виз-54,000₮
  • Хоёр удаагийн гарах орох виз-81,000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх /126.000₮
  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх /252.000₮
  • Долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцно.