монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

GB-3

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний Эхнэр/Нөхөр, төрүүлсэн эцэг эх, хүүхдийг урих тохиолдолд визийн зөвшөөрөл хүснэ. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл
  2. Төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар
  4. Гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэний бичиг баримтын хуулбар
  5. Тэмдэгтийн хураамж 1000₮ /нэг хүн

   Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

   Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийндотор хүчинтэй.

   Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3-5 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 09:00-12:00 цагийн хооронд лавлаж болно.

  1. Бүртгүүлэхийг хүссэн гадаад иргэний өргөдөл
  2. Мэдүүлгийн хуудас Маягт-1 энд дарж татаж авна уу.
  3. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  4. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах
  1. Өргөдөл
  2. Уригдагч гадаадын иргэний 3 үеийн намтар (өөрийн, эхнэр нөхрийн, эцэг эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)
  3. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  4. Дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг /ХӨСҮТ-өөс авах/
  5. Амьжиргааны эх үүсвэрийн талаар өөрийн гаргасан нотолгоо
  6. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Гэр бүлийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
  8. Паспорт, түүний хуулбарын хамт
  9. 3×4 хэмжээтэй 2 хувь гэрэл зураг
  10. Оршин суух зөвшөөрөл хүсэгч 16-аас дээш насны гадаадын иргэн манай газарт өөрийн биеэр ирж үнэмлэхний фото зураг авахуулж хурууны хээ өгнө.
  11. Мэдүүлгийн хуудас Маягт-5 энд дарж татаж авна уу.
  12. Тэмдэгтийн хураамж 77,700₮

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг шийдвэрлэх хугацаа 60 хоног.

  1. Өргөдөл
  2. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Гэр бүлийн гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, түүний хуулбарын хамт
  4. Паспорт, түүний хуулбарын хамт
  5. 3×4 хэмжээний 1 хувь гэрэл зураг
  6. Хөрөнгийн эх үүсвэрийн талаарх өөрийн гаргасан нотолгоо
  7. Мэдүүлгийн хуудас Маягт-5 энд дарж татаж авна уу.
  8. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэх-ний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргана.

  1. Өргөдөл
  2. Паспорт
  3. Виз мэдүүлгийн хуудас Маягт-1 энд дарж татаж авна уу.
  4. 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Оршин суух үнэмлэх

Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт гүйцэтгэнэ.

  1. Хасалт хийлгэх тухай Өргөдөл
  2. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь, хуулбарын хамт/

Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч иргэн нөхөж хасалт хийлгэнэ.