монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

GB-4

  1. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 1 жилээс доошгүй/
  4. Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Тэмдэгтийн хураамж 1000₮ /нэг хүн/

   Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

   Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

  1. Уригч байгууллагын албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбарын хамт
  3. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу.
  4. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах/
  6. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны үнэмлэх эсхүл итгэмжлэх
  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ , Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрөл хуулбарын хамт
  3. Хөдөлмөр эрхлэгч, Хөрөнгө оруулагч, Мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  6. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу,  3×4 хэмжээтэй 1% цээж зураг Сүүлийн 6 сард авахуулсан /Бүртгүүлсэн бол дахин бөглөх шаардлагагүй/
  7. Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  8. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүд 1 хувь цээж зураг, хурууны хээ өгөхгүй/
  9. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх.
  10. Тэмдэгтийн хураамж 77,700₮
  1.  Байгууллагын оршин суух зөвшөөрөл сунгуулахыг хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл сунгах үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ ,Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрөл хуулбарын хамт
  3. Хөдөлмөр эрхлэгч, Хөрөнгө оруулагч, Мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэхний хуулбар
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, хаяг солигдсон тохиолдолд шаардлагатай/
  5. Паспорт түүний хуулбарын хамт
  6. Мэдүүлгийн хуудас Маягт-2 энд дарж татаж авна уу, 3×4 хэмжээтэй 1% цээж зураг Сүүлийн 6 сард авахуулсан /6 сараас дээш хугацаагаар сунгуулах, Паспорт солигдсон тохиолдолд бөглөнө/
  7. Гэр бүлийн гишүүдийн гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт
  8. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  9. Тэмдэгтийн хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхний сунгалтын зай дүүрсэн бол 53,700₮/

Хилийн чандад байгаа гадаадын иргэний Оршин суух зөвшөөрлийг сунгах боломжгүй

  1. Уригч байгууллагын албан бичиг
  2. Паспорт
  3. Виз мэдүүлгийн хуудас Маягт-1 энд дарж татаж авна уу.
  4. 1 хувь цээж зураг/Сүүлийн 6 сард авахуулсан/
  5. Оршин суух үнэмлэх

Виз мэдүүлгийг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт гүйцэтгэнэ.

  1. Уригч байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь хуулбарын хамт/

Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч байгууллага нөхөж хасалт хийлгэнэ.