GB1

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

 

Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл /өргөдөлд виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газарыг тодорхойлох/
  2. Гэрлэлтийн гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар
  4. Монгол Улсын иргэн буюу эхнэр /нөхөр/-ийн иргэний үнэмлэхний хуулбар
  5. Дараах Улсын гадаадын иргэн урих тохиолдолд Маягт-3 бөглөнө. Жагсаалт
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

Хүчинтэй хугацаа:
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй.

 

Санамж:

  1. Гадаадын иргэнд олгогдсон визийн зөвшөөрлийн дугаарыг 93141010 утас руу 14:00-16:00 цагийн хооронд холбогдож паспортын дугаараар шүүлгэж мэдэх боломжтой.
  2. Уригч нь хилийн боомт дээр гадаадын иргэнд виз олгуулах хүсэлт гаргасан бол визийн зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө манай Газарт гаргана.
  3. Визийн зөвшөөрөл хүсэгчийн паспортын хүчинтэй хугацаа нь 1 жилээс доошгүй байна.
  4. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой хугацаанд тус улсад визгүй зорчих гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийн зөвшөөрөл урьдчилан авна.

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суугч  тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

  • Гадаадын иргэнийг урьсан Монгол Улсын иргэн түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээнэ.
  • Хувь хүн бол гадаадын иргэн өөрөө бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Бүртгүүлэхийг хүссэн гадаад иргэний өргөдөл
  2. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар
  3. 3×4 хэмжээтэй цээж зураг 1 хувь
  4. Маягт-2 мэдүүлгийн хуудас бөглөсөн байх
  1. Өргөдөл
  2. Монгол Улсын болон гадаадын иргэний 3 үеийн намтар (өөрийн эхнэр, нөхрийн, эцэг эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)
  3. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  4. Дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг
  5. Хөрөнгийн эх үүсвэрийн талаарх өөрийн гаргасан нотолгоо
  6. Оршин суугаа сум хорооны Засаг даргын тодорхойлолт
  7. Гэр бүлийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
  8. Паспорт, түүний хуулбарын хамт
  9. 3×4 хэмжээтэй 2 хувь гэрэл зураг
  10. Маягт-5 мэдүүлгийн хуудас
  11. Монгол Улсын иргэн эхнэр /нөхөр/-ийн иргэний үнэмлэхний хуулбар
  12. Оршин суух зөвшөөрлийн хураамж 77,700₮

 

Санамж: Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг шийдвэрлэх хугацаа 60 хоног.

 

Гарах-Орох Виз хүсэх

  1. Тус иргэний виз хүссэн үндэслэл бүхий өргөдөл
  2. Мэдүүлгийн хуудас  /Нэг, Хоёр болон Олон Удаагийн/
  1. Өргөдөл
  2. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  3. Гэр бүлийн гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, хуулбарын хамт
  4. Паспорт, түүний хуулбарын хамт
  5. 3×4 хэмжээтэй 1 хувь гэрэл зураг
  6. Хөрөнгийн эх үүсвэрийн талаарх өөрийн гаргасан нотолгоо
  7. Маягт-5 мэдүүлгийн хуудас
  8. Оршин суух зөвшөөрөл сунгуулах хураамж 41,000₮ /Оршин суух үнэмлэхийг шинэчилэн олгох шаардлагатай бол 53,700₮/
  9. Дараах Улсын гадаадын иргэн сунгуулах тохиолдолд Маягт-3 бөглөнө. Жагсаалт

 

Санамж: Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.

Гарах-Орох Виз хүсэх

  1. Тус иргэний виз хүссэн үндэслэл бүхий өргөдөл
  2. Мэдүүлгийн хуудас
  1. Хасалт хийлгэх тухай Өргөдөл
  2. Паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь, хуулбарын хамт/

Санамж: Тухайн гадаадын иргэн хилийн чандад байх хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд Уригч иргэн нөхөж хасалт хийлгэнэ.